Хаврын нарлаг өдөр
Надтай анх учирсан
Хайрт минь чиний ялдам царай
Нар туссан гэгээн төрх байсан
Гүн харанхуй гэтлэн ирээд
Намайг аниргүй даллан дуудсан
Гал халуун мишээл чинь
Налгар хээрийн цэцэг шиг санагдсан
Чиний тухай зүгээр л бодоход
Миний сэтгэл өгүүлшгүй сайхан.
Wednesday, January 19, 2011
Би
Би идэр залуу, эрх чөлөөтэй бас хүссэнээ мөрөөддөг байхдаа
Дэлхийг өөрчилж чадна гэсэн хүсэлтэй болсон юм
Жаахан нас ахиад, ухаан суухын цагт
Дэлхий өөрчлөгдөшгүй гэдгийг мэдсэн юм
Тэгээд арай ойрыг харж, улсаа шинэчилье гэж шийдлээ
Гэвч тэр ч бас боломжгүй зүйл байлаа.
Нас ахисан хойноо би дахиад хүслээ шинэчилж
Надтай ойр байдгаар нь гэр бүлээ өөрчилье гэж бодлоо
Гэвч хэн ч өөрчлөгдсөнгүй.
Эцэс сүүлд нь би нэгэн зүйлийг ухаарлаа
Эхлээд би өөрөө өөрчлөгдөх байж
Тэгсэн бол гэр бүлийнхэн маань намайг хараад
Тийм өөрчлөлтийг даган дуурайх байж
Тэндээс би хүч зоригийг олж аваад
Улсаа бас сайхан болгож өөрчилж болох байсныг
Ухаараагүй явсан байна, дэлхий ч өөрчлөгдөх байж

Би аавтайгаа адилхан болно
Хайртай бүсгүйтэйгээ гэрлээд
Хоёр биенээ дуурайсан хүүтэй боллоо
Ажил ажил гэсээр явж байх зуур
Алдрай тэр минь хөлд ч, хэлд ч оржээ.
Гэтэл нэгэн өдөр хүү минь надад
Ааваа тань шиг болмоор байна гэлээ
Гэртээ хэзээ ирэхийг минь шалгаж асуулаа
Харин би бодолгүй шууд л оройтох байх гэлээ
Хамт байх цаг гарнаа гэж бас хэллээ
Хүү минь арав хүрлээ
Хөл бөмбөг авч өгсөнд баярлаж байлаа
Хамт тоглоё гэж гуйхад нь
Харин би бас л завгүй байлаа
За за ойлголоо гэх хүү минь
Заавал тань шиг компанид ажилладаг мундаг хүн болно гэлээ
Харин намайг хэдээс ирэхийг минь асуусан ч
Хариуд нь би бас л завгүй байлаа
Хамт байх цаг гарах биз гэж бодлоо.
Хүү минь хэд хоногийн өмнө дээд сургууль орлоо
Хүнгэнэсэн дуутай сайхан залуу болжээ
Хамт суугаад жаахан ярилцья гэхэд минь харин
Амжихгүй нь, хүү нь өнөөдөр завгүй
Аав та харин машинаа өгчих гэлээ
Хэзээ ирэх вэ гэж түлхүүрээ өгөнгөө асуухад минь
Хэлж мэдэхгүй байна, цаг гарах биз гэлээ
Би тэтгэвэрт гарч хүү минь гэрлээд
Бид тус тусдаа амьдардаг боллоо
Утас залган хүүтэйгээ уулзья гэвэл
Урдаас харин завгүй бас хүүхэд өвдсөн гэлээ
Утсаа тавиад тунгаан бодож үзвэл
Угтаа хүү минь надтай тун адилхан болжээ
Хүү минь хэзээ манайд ирэх вэ?
Хэлж мэдэхгүй нь ааваа завгүй байна гэхдээ
Хамт байвал сайхан байх байхдаа
Харин тийм цаг олдох байлгүй дээ.

Эцэг хүний сэтгэл
Эцэг хүн баярлаж байгаагаа
Энгүүн боловч хуурмаг ханиадаар нуудаг
Айхаараа харин худлаа инээдэг
Амгалан атлаа дотроо амардаггүй сэтгэл
Найдаж байснаар нь хүү нь яваагүй бол
Наанаа зүгээр гэж хэлдэг ч гол нь харладаг
Оройтсон охиндоо сэтгэл зовсноо
Ойр ойрхон хэлэхгүй ч сэтгэлдээ харуулддаг
Өдөр болгон өөрөөсөө
Эцэг шиг эцэг байж чаднуу би хэмээн асуудаг
Өөрийг нь ойлгодог дотны найзуудынхаа дунд
Эгэл хүүхэд шиг болдог сэтгэл
Гэртээ бол амгалан дүр үзүүлдэг ч
Ганцаараа байхдаа бүхнийг тунгааж нулимс унагадаг
Нэг их тоомжиргүй мэт харагддаг ч угтаа
Нэр төр биеэ барихдаа дийлдээд
Сэтгэлээ амархан нээж чаддаггүй ч
Сэмэрч дотроосоо урагддаг зүрх
Инээх уйлах нь ээжээс цөөн ч
Энгэртээ нуусан сэтгэл нь чамгүй их байдаг
Өнгөрч одсон хойноо сэтгэлд хоногшиж
Үг сургаал нь хэзээд амьд оршсоор байдаг хүн

Sunday, January 16, 2011
Реклам
Хаврын нэгэн сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга гуйн сууж байна. Тэрээр энгэртээ “ төрөлхийн согтуу” гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ар талд нь нэг юм бичээд тэр талаар нь хүмүүст харуулж тавиад явжээ.
Энэ л бүх юмны эхлэл. Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа. Учир нь сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт их утга учир байлаа.
“ навч цэцэг нахиалсан хаврын сайхан өдөр... гэтэл би хаврыг харж чадахгүй байна” гэж бичсэн байлаа.

Нэгэн дурлал
Нэгэн залуу нэг бүсгүйн араас удаан гүйжээ. Бүсгүй тэсэлгүй эргэж хараад:
Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ? Гэсэнд залуу:
Би чамд хайртай. Бүр дэндүү их хайртай. Бүсгүй : эгч маань миний араас ирж байгаа. Тэр надаас илүү хөөрхөн. Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч.
Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан: яагаад надад худлаа хэлэв? Бүсгүй хариуд нь:
Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв. Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байх байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.

Шөнийн замаар
Английн виллиж тосгонд нэгэн хүү өвчилж, улмаар өвчин нь хүндрэн амь насанд нь аюултай болсныг Мансол эмч сонсов. “ шөнийн харанхуйд, бас тэгээд бороо орж байхад бүтэн нэг цаг явган явах нь ээ? Би очиж эмжилж өгсөн ч тэр ядуу бэлэвсэн эхнэр эмчилгээний зардал төлж чадах юм болов уу даа?” гэж бодсон ч хүнлэг сэтгэл, хүлээсэн үүрэгтээ хөтлөгдсөн тэрээр хүүгийн амь насыг аварч амжжээ.
Энэ хүү ирээдүйд Английн улс төрд маш их нэр хүндтэй сангийн сайд, цэргийн яам, батлан хамгаалах яамны сайд болох Руид Жорж байсныг тэр үед хэн мэдэх билээ?
Түүнийг сангийн яамны сайд болоход, өнөөх эмч “ бороо цутгасан шөнийн харанхуйд бүтэн нэг цаг явж хөдөөгийн ядуу тариачны хүүг эмжилж байхдаа Англи орны алдарт удирдагчийн амь насыг аварч байна гэж ёстой бодсонгүй” гэжээ.

Зүрхнийхээ үгийг сонс
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна. Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдаанд орох эмгэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь “ том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ. Хүү шөнөжин суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн бичжээ. Мөрөөдлийнхөө бүүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа, морьд давхих талбайг ч зурсан байлаа.
Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшид өглөө. Хоёр хоногийн дараа зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “ тэг” бас “ хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв. Хүү багшаасаа “ яагаад би тэг авч байгаа юм бэ”
Гэж асуулаа. “ чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “ чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ адууны аж ахуйтай болоход маш их хөрөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийнэ гэдэг чамд боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл чиний дүнг өөрчилж болох юм” гэлээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “ за хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонгол” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт хийхгүйгээр багшдаа өгөнгөө “ та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй...” гэв.
Одоо тэр 200 га газартай адууны аж ахуйтай бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөтэй......
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна.

Ганцхан аяга сүүний хүч
Хорвард сургуулиасаа ирээд л яман нэгэн юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм л азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэн нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав.
Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул нэг аяга сүү авчирч өгөв. Хүү сүүг хурдан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн “ хэдийг төлөх вэ?” гэхэд охин “ хэрэггүй ээ, ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой гэж сургасан юм” гэжээ.
Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л .....Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмгэнэлт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон ... бас мартмааргүй нэр .. өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор түүний төлөө бүхнийг хийж, эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.
Ийм эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал “ та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Сахиусан тэнгэр
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь бурхнаас ийн асуужээ.
Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн. Тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? Гэхэд бурхан:
Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
Тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө. Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд диваажинд маш нам гүм болж тэр хүүгийн ээлж ч болж байлаа. Нэгэнт явах цаг болсоныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд бурхан:
Хүү минь түүний нэр тийм ч чухал биш харин чи түүнийг “ ээж ээ” гэж дуудаж болно гэжээ.

Жаалхүүгийн хүрэм
Нэг хүн дэлгүүрийн үзмэрийн цонхоор удаан гэгч нь харж байснаа хажуугийн цэцэрлэгт тоглож байсан хүүхдүүдийн хамгийн ядуу хувцас муутайд нь хандан “ хөөе жаал аа надад туслаач” гэж дуудав.
Тэр хүү амралтын өдөр бүр бөглөөддөг боловч энэ өдөр анх удаа хожсон байлаа. Хүү долоо найм орчим настай бөгөөд, өмссөн хувцас нь нэлээд элэгдэж мууджээ. Нөгөө хүн хүүгийн толгойг илээд, энэ цонхон дээр байгаа хувцасыг өмсөөдхөөч чамд таарах нь уу гэжээ. Хүү эхлээд чихэндээ ч итгэлгүй, тоглож байгаа байх гэж бодсон ч тэр хүн үнэн сэтгэлээсээ хэлж байх шиг санагдав.
Жаалхүүг дэлгүүрт ороход зүүдэлж байгаа мэт санагдан, өнөөг хүртэл шинэ хувцас өмсөж үзэж байсан эсэхээ бодлоо. Ах нарынх нь өвдөг нь цоорч нөхөөс болсон хувцас, эсвэл хөршийнх нь өгсөн хуучин хувцасыг өмсдөг байжээ.
Гэвч хүнд өвчтэй аав нь хэр их хөдөлмөрлөж мөнгө олдогийг ойлгодог учир хэзээ ч дургүйцэж байсангүй. Харин анх удаа шинэ хувцастай болох нь дээрээс нь баяр болоход 3 хоног үлдсэн байлаа. Хүү нөгөө хүний үзүүлсэн хувцасыг өмсөж үзээд том болсноо анх удаа анзаарчээ. Судалтай хилэн өмд нь хөл нь урт болсныг харуулж, шинэ хүрэм мөрийг нь өргөн харагдуулж байлаа. Хүү түрүүхэн хожсон зурагтай бөглөөгөө хүрэмнийхээ халаасанд лавхан хийв. Халаас нь гүнзгий тул тавиад бөглөө хийсэн ч болох байлаа. Нөгөө хүн хүүг баруун зүүн тийш нь эргүүлж тойруулж харснаа хувцаснуудыг боож өгөхийг худалдагчаас хүсэв.
Тэгээд худалдагчид хандан энэ хувцаснуудыг ач хүүдээ авч байгаа юм. Түүнд гэнэтийн бэлэг өгөхийг хүсч байна гэв. Энэ хүүтэй биеэр ойролцоо л доо гэж хэлэх нь тэр.
Хүү түүний хэлэхийг сонсоод ямар их гомдож байгаагаа хэлмээр санагдсан ч дуугүй л байлаа. Толинд сүүлийн удаа хараад, булан руу шидсэн хуучин хувцасаа өмсөж эхлэв. Тэр хүн энэ хувцаснууд ачид нь таарна гэдэгт эргэлзэхгүй байв. Тэгээд хүүд “ шан” өгөх гэсэн боловч аль хэдийн алга болжээ. Нөгөө хүн хүүг хувцас өмсөхөөс залхаад яваад өгч гэж боджээ.
Хүү найз нар дээрээ очоод зүгээр л хараад суугаад байв. Хичнээн их ятгасан ч тоглохыг хүссэнгүй. Найз нар нь чи яагаад тоглохгүй байгаа юм бэ? Хамгийн гоё бөглөөг нь хожоо биз дээ гэцгээж байлаа.
Хүү сувдан дусал цийлэгнэсэн нүдээ хүүхдүүдэд харуулахгүйг хичээнгээ заавал шинэ хувцас өмсдөг баян хүн болохоо өөртөө амлав.

Сарнайн цэцэрлэг
Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ. Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:
Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? Гэж лавлавал:
Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч дараа нь би танд учрыг хэлье гэлээ. Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:
Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
Цэцэрлэгт ороод урагшлах алхах бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа.
Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийсон өнгө зүсээ алдсан үхэж байгаа сарнай байх нь тэр...харамсавч барахгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “ та ард үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм. Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо.
Тэр надаас: та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? Гэж асуулаа. Би
Хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд зөвхөн энэ л сарнай байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа хэмээн тайлбарлав.
Тэр надад “ надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч олон арван сайхан залуутай гэрлэх боломж байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Хайртаасаа хагацах нь
Түүнтэй анх танилцсан үе ....10 жилийн сургуулийн сурагч дөнгөж 14-хөн настай байсан. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэнэ. Зөвхөн түүнтэй л сэтгэлээ баясгадаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Цөөхөн уулздаг байснаа сүүлдээ байнга цуг байдаг боллоо. Тиймээ би түүнд хайртай байлаа. Гэсэн ч “ үгүй ямар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ хаяна” гэж боддог байлаа. Гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч, нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм. Ээж маань уурласан ч үгү, загнасан ч үгүй. Харин баахан сургааль айлдав. Түүнтэй байхыг минь бүү хориглооч хэмээн ээжээсээ уйлан байж гуйлаа. Хэдэн жилийн дараа бид бие биедээ чухамдаа би түүнд хэт татагдсан байж билээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал өгдөг байв. Харин би бүх юмаа... түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж, бас өвчтэй ч боллоо.
Эхлээд түүнийг хайрладаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа. Хамт байхад хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв. Заримдаа түүнийг хайж олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм. Найзуудын маань ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа. Заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, бие, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг үзэн яддаг болов. Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа.
Тэр үргэлж өнгөжин жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар ...... гэвч салж чадахгүй хэвээр. Уг нь олон удаа салахыг оролдсон боловч дахин уулзсан учрал бүхэн урьдынхнаасаа илүү сайхан байдаг байлаа. Түүнийг үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэж, дараа нь самар цөмнө. Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм. Магадгүй та итгэхгүй байх л даа. Одоо ч гэсэн дэргэд минь байж л байна.
Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж түүнээс хагацъя “ нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна”...

Сэтгэлийн шарх
Бат 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй гэсэн зүйлсийг хийж явдаг байлаа. Нэгэн өдөр аав нь:
За чи үүнээс хойш бусдыг гомдоож буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ.
Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Бат аавдаа:
За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз” гэхэд аав нь:
За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэжээ.
Тэгээд өдөр хоног өнөгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Бат аавдаа “ та хардаа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “ тиймээ, хананд нэг ч үлдээгүй байна. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Энэ түүхийн гол утга санаа нь чи муу үйл хийж байгаад засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү гэдгийг сургажээ.

Сарны сонат
Бетховен дүлийрч эхэлжээ. Хөгжимчин хүн дүлий болсон нь бүх хүнд түүний төгсгөл ирсэн мэт бодогдож байлаа. Үнэндээ дүлий байж хөгжим тоглох нь ямар ч боломжгүй юм.
Тэгтэл нэгэн өдөр сохор охинтой дайралджээ. Бетховен өөрөө өөрийгөө сонсож чадахгүй дүлий болсон учир тахир дутуу байхын зовлонг цус махандаа шингэтэл мэдэрч байв.
Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсэгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нь нууранд тусаж нуурыг улам үзэсгэлэнтэй болгосон байв. Үзэсгэлэнт нуур, сарны гэрлийг харж чадахгүй охиныг бодоод сэтгэлд нь харамсал төржээ.
Бетховен тэр охинд нуурны үзэсгэлэнт сайхан сарны туяаг тайлбарлаж өгөхийг хүсэв. Тиймээс төгөлдөр хуурныхаа ард сууж өөрөө ч мэдэлгүй гайхалтай аялгуу урсгалаа. Тэр хөгжим нь алдарт сарны сонат юм.
Бусдын төлөөх үнэнч сэтгэлтэй байхад гайхамшиг бий болдог. Бетховен сохор охинд зориулсан сэтгэл боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан юм.

Бүргэдийн үүр
Бүргэдийн үүрээ барьдаг аргыг нь ажиглавал маш сонин. Үүрээ барихдаа юуны өмнө ашигладаг зүйл нь өргөст мод, хурц үзүүртэй чулуу зэрэг өвтгөж хатгаж зовоомоор юмсыг хэрэглэдэг. Эхлээд тэдгээрийг дэвсэж, түүн дээрээ амьтны үс юмуу, шувууны өд шиг маш зөөлөн зүйлээр хүчиж бүрнэ.
Эх бүргэд дэгдээхийгээ өсөөд ирэхлээр нь нисгэж сургахын тулд түүнийг ангал руу түлхэж унагаадаг байна. Эх харж байгаад ангал руу далавчаа дэвэн унаж буй дэгдээхийгээ ангалын ёроолд унахаас нь өмнө харвасан сум шиг шүүрэн авдаг байна. Ганцаараа нисч чаддаг болтол нь энэ хүнд хэцүү дасгалыг хийлгэдэг.
Харин нисэх цаг нь болчихоод байхад үүрэндээ эхээрээ тэжээлгэн нисэхээс айгаад байх үед эх нь үүрээ хөдөлгөж эхэлдэг гэнэ.
Эх бүргэд нь үүрээ хөдөлгөж эхлэхэд өргөст мод ба хурц чулуу, модны мөчрүүд дээш ил гарч ангаахайг тэсэхийн аргагүйгээр хатган өтгөдөг тул арга буюу үүрээ орхин нисдэг байна. Ингэж бүргэдийн ангаахай жигүүртний хаан болдог ажээ.

Ээжийн захидал
Xичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж нь цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр “ миний хүү дайнд хамгийн шилдэг нисгэгч болно “ гэж чангаар хэлжээ.
Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. “ миний бахархал болсон хүү минь” гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа.
Дайн дуусахын үед нэгэн захидал хүлээн авлаа. Захидалд “ хайрт хүү минь одоо баттай зогс хүчирхэг бол” энэ богинохон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэлд хоногшин үлджээ. Дайн дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь аль хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичиж түүнийгээ өөрийн найздаа өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.

Ээжийн царай
Нэгэн тосгонд нүүр болон гар нь татанги болсон эх амьдардаг байжээ. Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байв. Тэр эхийн ганц хүү нь үеийнхнээсээ илүү ухаалаг, хөдөлгөөнтэй, зоригтой аж. Харин найзуудтайгаа тоглож байхад нь хажуугаар нь ээж нь өнгөрвөл ичих сэтгэл төрдөг байлаа. Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ.
Бухимдаж бачимдсан хүү гэртээ ирмэгцээ ээжрүүгээ хашгичиж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв. Үүнийг сонсож байсан хөршийнх нь эмээ тэсэлгүй хүүг дуудаж:
“ чамайг нэг настай байх үе юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал гарч, дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгоныхны хэн нь ч орж зүрхлээгүй байтал гэнэт нэгэн жижигхэн эмэгтэй хүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал руу орчихсон нь ээж чинь байсан юмдаа. Улалзан асах галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр, гар түлэгдсэн байлаа гэж хэлжээ. Үүнийг сонсоо хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй гэмшин, ээжээрээ бахархах сэтгэл төржээ.

Багшийнхаа төлөө
Ерөнхийлөгч Жонсон “ Өмнөд номхон далай” гэдэг бүтээлээрээ нэрд гарсан зохиолч Жеймс Мичиног оройн зоогт урьжээ. Харин тэр зохиолч дараах эелдэг бөгөөд татгалзсан захиаг ерөнхийлөгчид явуулжээ.
“ Ахлах сургуульд байхад минь надад шүлэг өгүүллэг бичих аргыг зааж өгсөн нэгэн сайн багш эмэгтэй байдаг. Тэр хүнд зориулан хийх гэж байгаа оройн зоогийн урилгад хариу өгөөд 3 хонож байтал цагаан ордонд очих таны урилгыг хүлээн авлаа. Хүндэт ерөнхийлөгчөө, би цагаан ордны тансаг зоогонд оролцохгүй байлаа ч та гомдохгүй байх гэж итгэж байна. Харин багшийнхаа урилгад очихгүй бол багшийн маань урам хугарах байхаа” гэсэн байв.
Тансаг сайхан цагаан ордныхтой харьцуулбал 65 настай, тэтгэвэрт гарсан хөгшин багшид зориулан хийж байгаа хөдөөний оройн зоог тарчигхан байсан боловч багш шавийн хоорондын халуун хайрыг хуваалцуулж чаджээ.

Талхчин
Эрт урьдын цагт нэгэн хятад талхчин амьдарч байжээ. Тэр талх барьж тосгоны хүмүүст зардаг байсан ба нэгэн ядуу тариачин талхчинд тос өгөөд оронд нь талх авдаг байв. Нэг өдөр талхчин тариачны өгсөн тосыг хартал тогтоосон хэмжээндээ хүрээгүй юм шиг харагдаж байжээ. Тэгээд дараагийн өдрүүдэд ирсэн тосыг хэмжиж үзвэл бас л хэмжээндээ хүрэхгүй байв.
Талхчин уурлаж тос өгдөг тариачинг тосоо нөхөн төлөхийг шаардаж шүүхэд мэдүүлжээ. Шүүгч тариачнаас учрыг нь сонсоод гайхчээ. Тос өгдөг ядуу тариачны гэрт жин байхгүй учраас тосоо нэг ширхэг талхны жинтэй харьцуулан хуваадаг байжээ.
Харин нөгөө талхчин ашиг олохын тулд нэг ширхэг талхныхаа хэмжээг багасгасан бөгөөд түүнийг мэдээгүй тариачин талханд нь тааруулаад тосоо хувааж өгсөн учраас хэмжээнд нь хүрэхгүй байх нь аргагүй байв. Ашиг олохын тулд бусдыг хуурч мэхэлбэл өөрөө түүнийхээ хариуг хүртдэг юм шүү.

Африк гутлын бизнес
Нэгэн гутлын компани Африкт гутал экспортлохоор худалдааны бодлого боловсруулжээ. Тэгээд 2 ажилтнаа тийш явуулж зэх зээлийн судалгаа хийлгэсний дараа тэд тус тусдаа ийм тайлан өгчээ. Нэг нь “ Африкийн ихэнхи хүн хөл нүцгэн явдаг учраас гутал нийлүүлбэл эвгүй санагдаад бүгд тайлж хаяна” гэж экспортыг боломжгүй гэж тайлагнав.
Харин нөгөө нь “ бидний нийлүүлэлтийн зах зээл нээлттэй байна. Африкийн хар арьстан дунд гутал өмссөн хүн бараг байхгүй учраас тэдэнд гутлын ашиг тусыг мэдүүлж худалдааны нарийн арга тактикийг боловсруулбал Африк бидний хамгийн том зах зээл болно” гэж хэлжээ.
Бидний өмнө ямар нэгэн ажил тулгах үед өөдрөг ба гутрангуй хандлагын аль нэгийг сонгох болдог. Амжилтыг хүсч байвал амжилт олно гэсэн үзэл бодолтойгоор нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож, өөдрөг үзэл бодолтойгоор нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож өөдрөг үзэл бодолтой байх хэрэгтэй. Энэ хоёр ажилтан шиг тус бүрийн үзэл бодлын зөрүү нь ирээдүйнх нь амжилт алдааг тодорхойлно.

Хамгийн сайхан мөч
Мариэн Андерсон гэдэг хар арьстай ардын дуучин байжээ. 1955 онд Нью Йоркын “ Мэтуро Поллотан” дуурийн театрын хүндэт гишүүн, Эйзэхауэр ерөнхийлөгчийн урилгаар цагаан ордонд дуулсан анхны хар арьстан, НҮБ-ийн төлөөлөгчийн газрын Америкийн төлөөлөгчөөр хүртэл сонгогдож байсан алдарт дуучин юм. Тэрээр айлд юм угаан, цэвэрлэгээ хийн, цөөхөн зоосоор амиа тэжээдэг ээжтэйгээ хамт амьдардаг байв. Эх нь охиныхоо авъяасыг мэдээд сүмийн найрал дуунд оруулсан нь түүнд дуу сурах их боломжийг олгожээ. Улмаар бага хэмжээний мөнгө цуглуулж хувийн багш авч хичээллүүлэх болжээ. Мариан ээжийнхээ энэ хайрыг мартаж чадахгүй байв. Амжилтын оргилд хүрсэн Мариэнээс сонины сурвалжлагч:
Таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ? Гэж асуухад тэр нүдээ алгуурхан аниад ямар нэгэн юм дурсаж байгаа юм шиг хэсэг азнаад, нэгэн өдөр гэр лүгээ гүйн ирээд ээжээ дахин айлд очиж, юм угаах хэрэггүй боллоо гээд ээжийгээ чанга тэврэн уйлсан тэр үе гэж хэлжээ. Бид алдар нэр юмуу их мөнгө олох үеийг хамгийн чухал мөч гэж боддог. Харин хамгийн эрхэм чухал мөч бол бидний төлөө бүхнээ зориулж ирсэн гэр бүлтэйгээ баяр хөөрөө хуваалцсан үе байдаг.

Зовсоны эцэст жаргана
Марк гэдэг ядуу залуу хүнд өвчин тусч, хэвтэрт ороход гэр бүлийнх нь байдал улам хэцүүджээ. Эхнэр гэр бүлийнхээ төлөө ажлын хүнд хүчрийг үл хайхран шаргуу ажиллаж, хүүхдүүдээ өсгөн, нөхрийгөө асарч сувилдаг байлаа. Өдөрт нь хөлсөөр юм угаан , орой нь юм оёж идэх хоолоо залгуулахаар гарч явдаг эхнэрээ туйлдаж ядарсаар ирэхийг хараад өвчтэй нөхөр нь шаналдаг байлаа.
Тиймээс эхнэрийнхээ юм оёх ажилд туслах арга хайсаар эцэст нь хялбархан юм оёх машин зохион бүтээсэн нь оёдлын машин байлаа. Хэцүү байдалд орсон хүмүүсийг хоёр хувааж болно. Нэг хэсэг нь цөхрөлд орон, итгэл алдарсан, нөгөө хэсэг нь хэцүү байдлыг буруугаар эргүүлж болдог ч хүнд хүчрийн өмнө өвдөг нугалахгүйгээр хичээсний хүчинд Марк хэцүү байдлыг ашигтайгаар өөрчилж чадсан юм.
Тиймээс ямар ч хэцүү байдалд орсон бай хүч гарган зүтгэвэл зовлон үзээгүй хүнээс хэд дахин илүү агуу их амжилтанд хүрэх болно.

Цаасан хог
Нэгэн компани шинэ ажилтан сонгон шалгаруулж ярилцлагын шалгалт авч байлаа. Шалгалтын үеэр хаалганы хажууд зориуд цаасны хог хаяжээ. Тэгээд ажилд орохоор ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь дуудан оруулж ярилцав. Ихэнх хүмүүс цаасан хогийг анзааралгүй орж байлаа. Авах уу, байх уу гэж тэээнэгэлзэн зогсох хүн ч байлаа. Харин өөрийн эрхгүй цаасан хогийг аваад хогийн саванд авч хийсэн хүмүүс шалгалтанд бүгд тэнцлээ.
Энэ компани нь амьдралын наад захын зуршил болсон байх ёстой зүйлээр ажилтнаа сонгосон юм. Уг арга амжилттай болж, тэр жил авсан ажилтнууд өмнөх жилүүдэд авсан ажилтнуудаасаа илүү хөдөлмөрч шударга хүмүүс байв.
Хүн өөрийн эрхгүй хөлийнхөө хажуудах цаасыг авахаар бөхийж байгаа нь сайхан зуршил. Энэхүү зуршил нь нийгмийнхээ санаа зовоосон олон асуудлаас үл хамааран өдий хүртэл уламжлагдан оршиж байгаа нь ийм зуршилтай гэр бүл, хүмүүсийн гавьяа.

Тэвдэж явахад тэвнээр тусла
Эрт урьд цагт нэгэн залуу хоол хүнсээ дуусч, идэх хоолгүй болоод хөрш зэргэлдээ баяныхаасаа үр тариа гуйхаар очжээ.
Жаахан үр тариа зээлээч гэж гуйхад баян инээгээд: зээлэлгүй яахав. Ургацаа хураачихаад 50 уутыг зээлье гэжээ. 50 уут гэдэг бол хэдэн жилийн туршид хүнс хийхэд хүрэлцээд зогсохгүй бүр илүү гарах хэмжээний зүйл байв. Гэтэл залуу яг өнөөдрийн хоол залгуулах үр тариа хэрэгтэй байсан тул уур нь хүрч “ нэгэн хүн явж байтал зам дээр загас хэвтэж байжээ. Бараг амьсгалж ч чадахгүй шахам загас тэр хүнд:
Надад хулууны саваар нэг ус өгөөч
За тэгье, би яг одоо том голтой өмнө зүг рүү явж байгаа юм. Тэнд хүрч очоод голын урсгалыг ийш нь чиглүүлчихье. Тэгвэл чи усанд дураараа сэлэх болно шүү дээ. Одоо надад зөвхөн хулууны саваар нэг ус хэрэгтэй байна. Таныг тэр голд хүрэхээс өмнө би аль хэдийн хатсан загас болчихсон байх биз дээ гэсэн гэдэг” хэмээн ярьжээ. Яг хэрэгтэй цагт үзүүлсэн багахан тусламж эцсийн том тусламжаас ч илүү үнэ цэнэтэй байдаг юм

Буга
Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ. Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “ миний эвэр үнэхээр сайхан юм аа. Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ.
Тэгээд буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “ ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү, яагаад ийм нарийн, муухай байгаа юм болоо. Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал арслан ирж явааг харлаа. Нөгөө голж байсан хөлөөрөө хурдлан давхиж арслан хол гэгч нь орхив. Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихлээ. Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.

Тусламж
Нэгэн цэлмэг өдөр ойд хамтдаа амьдардаг шар шувуу, үнэг, сармагчин 3 ойролцоох тосгонд байдаг туулайн төрсөн өдөрт уригджээ. Өмнөх замаа харахгүй шар шувуу нөхдөдөө хандан: зам харагдахгүй байна надад туслаач гэхэд үнэг сармагчин хоёр:
Өө бурхан яах гэж энэ тэнэгийг бүтээсэн юм болоо хэмээн учиргүй шоолж, сармагчин түүнийг толгой дээрээ суулгаад цааш явжээ. Туулайн гэрт хөгжилдсөөр шөнө болж гэртээ харих цаг болов. Үнэг сармагчин 2 зам сайн харагдахгүй байсан учир чулуунд тээглэн унаж бөөн юм болжээ. Эцэст нь тэр 2 “ шар шувуу, бидэнд туслаач” гэж гуйж эхлэв. Ингээд шар шувуугаар замчлуулан тэр хоёр арайхийн гэртээ харив.
Харилцан бие биедээ тусалж дундуураа дүүргэн амьдрах нь хүний амьдралын хэзээ ч хувиршгүй зарчим байх ёстой юм.

Шүүхийн шийдвэр
Цагдаагийн газарт нэгэн шөнө бөндгөнөтлөө чичирсэн өвгөн баривчлагдан иржээ. Хэд хоногийн дараа бусдын эд зүйлс хулгайлсан хэрэгт шүүх хурал болов.
Шүүгч: юу хулгайлсан бэ?
Сохор зоос ч үгүй би өлсөхийн эрхэнд зүсэм талх хулгайлсан юм гээд тааз ширтэн уйлжээ. Удалгүй шүүхий шийд гарав. “10 долларын торгууль ногдуулж байна. Өвгөнийг талх хулгайлахад хүргэсэн энэ хотынхонд ч бас торгууль ноогдууллаа. Өвгөн 10 доллар төлнө, танхимд сууж байгаа хүн тус бүр 50 цент төлнө үү” гэж шүүгч хэлжээ.
Ингээд шүүгч танхимд байсан хүмүүсээс мөнгө цуглуулж өвгөнд өгөв. Өвгөн тэр мөнгөөр торгуулиа төлөөд, үлдсэн 42 доллар 50 центийг аваад гэр лүүгээ явжээ.
Бидний эргэн тойронд бусдын дэм шаардлагатай маш олон хүн бий. Бид тэдэнтэй хамт нэг ертөнцөд амьдарч байгаагийн хувьд туслах хэрэгтэй.

Амжилтын түлхүүр
Тэр өдөр Гэрлээ охины хувь заяаг шийдэхээр нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа орьё гэж боджээ. Гунигтайхан сэтгэл нь таагүй байлаа..
Гэрлээ сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсаар байлаа. Орчиндоо юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын үзүүрт суув. Суусныхаа дараа л нөгөө буланд өөрийнх нь үеийн нэгэн охин сууж байгааг анзаарчээ. Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байв. Гэрлээ “ энэ охин над шиг л тааруу дүн авсан учир гэртээ орж чадалгүй номоо уншиж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуулгүй эргэн бодлогшров. Өөрийгөө ангийнхаа Цэцгээтэй харьцуулан бодов. Өнгөрсөн жил ээж аавынх нь авч өгсөн бичгийн ширээ нь хэрэглэхэд үнэхээр урамтай байгааг Цэцгээ сайрхан ярьдаг гэнэ. Гэрлээ “ надад ч бас ийм сайхан боломжууд байсан бол онц сурах л байсан” гэж бодлоо. Гэтэл тэднийх хоёрхон өрөө байшинд амьдардаг тул Гэрлээ дүү нартайгаа цуг нэг өрөөнд нь байдаг. Аав ээж хоёр нь боловсролоор тун тааруу тул хичээлд нь нэмэр болно гэж байхгүй гээд түүнд хүндрэлтэй асуудлууд олон байлаа.
Гэрлээ энэ бүх бодлоосоо салахын тулд хажууд суугаа охинтойгоо яриа өдөж эхэллээ. Чи юу уншиж байгаа юм? Гэхэд охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдаг, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болох хүсэлтэйгээ хүртэл Гэрлээд ярьжээ. Энэ үед охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн шилдэг нь гэдэг тодорхой байлаа. Тэрээр өнгөрсөн жил сургууль завсардсанаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Гэрлээ гайхан яагаад сургууль завсардсаныг нь асуух гэтэл тэндээс нэгэн эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч ирээд:
Алив миний охин, ээж нь сандалыг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно гээд охиныг өргөн сандал дээр нь эвтэйхэн суулгав. Гэрлээ охин юу хэлэхээ мэдэхгүй дэмий л баяртай гэж арайхан хэлжээ. Охин ч баяртай гээд сайхнаар инээмсэглэв.
Гэрлээ хэсэг зуур хөдлөх ч үгүй яг л хөшөө шиг болж орхив. Өдрийн туршид тааруу дүн авсан шалтгаанаа амьдралын боломж энэ тэр шалтгуудаас боллоо гэж бодож байжээ. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон гутарсан шинжгүй, ирээдүйгээ төлөвлөж суудаг.......Гэрлээ өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан алхлаа.
Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхэллээ. Гэрлээ одоо амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан ажээ.

Хэн нь хэн бэ
Нэгэн баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ, “ за тэгээд замд явах таалагдав уу” гэж асуухад хүү нь: “ тийм ээ , маш их таалагдлаа” гэв.
“ Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ”
“ тиймээ “
“ тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав” гэхэд
“ манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун км үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад, тэдний тэнгэрийн од нь харагддаг. Манай гэрийн хамгийн урт тагт нь цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг”
Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй. Төгсгөлд нь хүү: ямар ядуу амьдарч байгааг минь харуулсанд баярлалаа ааваа гэв.

Дайны үеийн хагас цагийн амс хийлт
Америкийн иргэний дайны үед хоёр талын цэрэг байлдааны чухал түшиц газрын төлөө тулалдаж, ээлжлэн эзэлсээр байлаа. Байлдааны талбар өмнөд, умардын шархдагсад ба амь үрэгдсээр дүүрч, шархдагсдын “ус, ус” гэж ёолох сонстоно.
Энэ үед умардын нэгэн цэрэг дaаргадаа үхэх гэж буй тэдгээр шархдагсдын сүүлчийн хүсэлтийг биелүүлж ус уулгах зөвшөөрөл хүсчээ.
Харин дарга нь дайсны суманд өртчихнө шүү дээ гээд халгаасангүй. Гэтэл нөгөө цэрэг шалсаар байсан тул арга буюу зөвшөөрчээ. Өнөөх цэрэг нэг гартаа ус, нөгөө гартаа аяга бариад исгэрэх сумны өөдөөс явлаа. Тэгээд хамгийн ойр хэвтэж байгаагаас нь эхлэн дайсан манайх гэж ялгалгүй хүн бүрт ус уулгаж байв.
Хэсэг хугацаа өнгөрөхөд дайсны цэргүүд түүнийг юу хийж буйг нь ойлгож эхлэв. Тэгээд түүн рүү буудахаа болив. Ингээд цэрэг талбай дундуур чөлөөтэй явж, үхэх гэж буй цэргүүдэд ус уулгаж, тайвшралын үгийг эцсийн удаа шивнэж явлаа.
Ийнхүү түүнийг ийт тийш явж, шархдагсдад ус өгч байх үед дайны талбар нэг цаг хагас түр амсхийсэн гэж Америкийн цэргийн түүхэнд тэмдэглэсэн байдаг ажээ.

Saturday, January 8, 2011
Халуун сэтгэл
Энэтхэгийн Ариун хүн гэж алдаршсан Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ. Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг олж түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа. Сонда Шин:
Энэ хүн амьд байна. Үүрээд явцгаая гэж хэлэхэд хамт явсан хүн нь: та өөрөө үүр дээ гэчихээд яваад өгчээ. Сонда шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв. Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учраас биеийнх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие ухаан оржээ. Сонда шиний тамир тэнхээ барагдаж унах шахаж байтал үүрүүлж явсан хүн ч сэргэж бие биедээ дэм болон цааш явцгаалаа. Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв. Тэр хүн Сонда шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ.

Ганц зоос
Ямар ч ажил хийдэггүй залхуу хүүхэдтэй баян байжээ. Нэг удаа баян хүүгээ дуудаад:
Гадагш гарч өөрийнхөө хүч хөдөлмөрөөр нэг зоос олж ир гэжээ. Маргааш өглөө залхуу хүү яаж ганц зоос ольё доо гээд сууж байтал ээж нь ааваас нь нуун түүнд нэг зоос өгчээ. Орой нь хүүгээсээ мөнгө авсан аав нь: Энэ чиний өөрөө хөдөлмөрлөж олсон зоос биш байна гээд зуух руу хаячихав. Дараа өдөр нь ээж нь дахиад л зоос өгсөн боловч аав нь бас л зуух руу шидчихэв.
Гурав дахь удаад ээж нь өөрийнхөө бурууг ухаарч, хүүдээ ажил хийж мөнгө олох боломж олгов. Хүү нь арга буюу гадагш гарчээ. Хүү өдөржин хүнд хүчир ажил хийж нэг зоос олоод маш бахдалтай эргэж ирэв. Аав нь бас л дахиад зуух руу хаях гэтэгл хүү нь ааваа энэ зоосыг олох гэж хичнээн зовсон болохыг та мэдэж байна уу гэжээ.
Аав нь: энэ удаад ч өөрөө хөдөлмөрлөж олсон нь гарцаагүй үнэн болох нь ээ гээд таатайхан инээмсэглээд өөрийнхөө бүх эд хөрөнгийг хүүдээ өвлүүлэхээ хэлжээ.

Гурван өдрийн идэх элсэн чихэр
Тереза эх хэмээн алдаршсан гэлэнмээ Энэтхэгийн Калькутта хотын ядууст зориулан Хайрын гэр нэртэй асрамжийн газар байгуулжээ. Энд гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй болсон ядуусыг хүлээн авч сувилдаг бөгөөд Тереза эх өөрийн амьдралыг ядуу тарчигтаа арга нь барагдсан өвчин өлсгөлөнгөөр үхэж буй олон мянган Энэтхэгчүүдийн төлөө зориулсан учраас түүнийг Нобелийн энх тайвны шагналаар шагнажээ. Нэг удаа Калькутта хотын Хайрын гэр асрамжийн газрын элсэн чихэр дууссан тухай яриа гарчээ. Тэр орой хотод амьдардаг нэгэн хүү ээждээ Ээжээ, би өнөөдрөөс эхлэн 3 хоног элсэн чихэр идэхгүй. Харин идээгүй элсэн чихрийг минь надад өгөөрэй гэжээ. Гурван өдрийн дараа хэмнэсэн элсэн чихрээ Хайрын гэр асрамжийн газар аваачиж өгсөн гэдэг.
Тереза эхээс нэгэн эмэгтэй хайрын тухай асуухад тэрээр Хайр гэдэг бол нэгэн хүүгийн асрамжийн газарт өгсөн 3 өдрийн элсэн чихэр гэж хариулжээ. Тереза гэлэнмаа хэцүү байдалд орох бүрдээ сайхан сэтгэлт хүүг санан санан сэтгэлээр уналгүй ядууст туслах ажлаа хийдэг байжээ.

Wednesday, January 5, 2011
Эхийн сэтгэл
Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг цасан гоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлэхэд нь итгэдэг байжээ. Охин цав цагаахан царайтай, мойл хар нүдтэй гэнээ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд нь итгэсэнгүй, учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд яалт ч үгүй бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа, нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядах сэтгэлээр солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг хайрлах хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн, охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуйн дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга л байлаа. Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохгүй амьдрах болов. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга нь оргүй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан эмчийг тэврэн авч Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна. Миний нүүрний өө сэв үлдсэнгүй, та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь:
Үгүй охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээгээд инээмсэглэжээ.

Tuesday, January 4, 2011
Мотоциклын осол
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтой давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна, .хурдаа багасгаач дээ.
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ.
Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа.
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч дээ. Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...
Маргааш сонинд ийм мэдээ нийтлэгджээ Мотоциклын осол, тоормос нь эвдэрсэнээс болж мотоциклтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ. Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа. Замд явж байхдаа залуу хүү мотоциклын тоормос нь эвдэрсэнийг хайртай бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ өмсүүлээд өөрөө амиа алджээ.

Saturday, January 1, 2011
Хүн чанар
Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу муухай харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд:
- Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1"-ийн ард "0" нэмж бичээд: - Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд:
- Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. "0"-үүд цааш үргэлжилсээр .....чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л .....Тэгснээ самбарын арчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон "0"-үүд үлдлээ. Эцэст нь багш:
- Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэв.
Сурагчид үүнийг сонсоод бүгд нам гүм...

Subscribe to:
Posts (Atom)