Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна. Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдаанд орох эмгэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь “ том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ. Хүү шөнөжин суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн бичжээ. Мөрөөдлийнхөө бүүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа, морьд давхих талбайг ч зурсан байлаа.
Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшид өглөө. Хоёр хоногийн дараа зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “ тэг” бас “ хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв. Хүү багшаасаа “ яагаад би тэг авч байгаа юм бэ”
Гэж асуулаа. “ чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “ чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ адууны аж ахуйтай болоход маш их хөрөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийнэ гэдэг чамд боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл чиний дүнг өөрчилж болох юм” гэлээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “ за хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонгол” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт хийхгүйгээр багшдаа өгөнгөө “ та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй...” гэв.
Одоо тэр 200 га газартай адууны аж ахуйтай бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөтэй......
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна.
No comments:
Post a Comment