Sunday, January 16, 2011

Шөнийн замаар

Английн виллиж тосгонд нэгэн хүү өвчилж, улмаар өвчин нь хүндрэн амь насанд нь аюултай болсныг Мансол эмч сонсов. “ шөнийн харанхуйд, бас тэгээд бороо орж байхад бүтэн нэг цаг явган явах нь ээ? Би очиж эмжилж өгсөн ч тэр ядуу бэлэвсэн эхнэр эмчилгээний зардал төлж чадах юм болов уу даа?” гэж бодсон ч хүнлэг сэтгэл, хүлээсэн үүрэгтээ хөтлөгдсөн тэрээр хүүгийн амь насыг аварч амжжээ.
Энэ хүү ирээдүйд Английн улс төрд маш их нэр хүндтэй сангийн сайд, цэргийн яам, батлан хамгаалах яамны сайд болох Руид Жорж байсныг тэр үед хэн мэдэх билээ?
Түүнийг сангийн яамны сайд болоход, өнөөх эмч “ бороо цутгасан шөнийн харанхуйд бүтэн нэг цаг явж хөдөөгийн  ядуу тариачны хүүг эмжилж байхдаа Англи орны алдарт удирдагчийн амь насыг аварч байна гэж ёстой бодсонгүй” гэжээ.

No comments:

Post a Comment