Эцэг хүн баярлаж байгаагаа
Энгүүн боловч хуурмаг ханиадаар нуудаг
Айхаараа харин худлаа инээдэг
Амгалан атлаа дотроо амардаггүй сэтгэл
Найдаж байснаар нь хүү нь яваагүй бол
Наанаа зүгээр гэж хэлдэг ч гол нь харладаг
Оройтсон охиндоо сэтгэл зовсноо
Ойр ойрхон хэлэхгүй ч сэтгэлдээ харуулддаг
Өдөр болгон өөрөөсөө
Эцэг шиг эцэг байж чаднуу би хэмээн асуудаг
Өөрийг нь ойлгодог дотны найзуудынхаа дунд
Эгэл хүүхэд шиг болдог сэтгэл
Гэртээ бол амгалан дүр үзүүлдэг ч
Ганцаараа байхдаа бүхнийг тунгааж нулимс унагадаг
Нэг их тоомжиргүй мэт харагддаг ч угтаа
Нэр төр биеэ барихдаа дийлдээд
Сэтгэлээ амархан нээж чаддаггүй ч
Сэмэрч дотроосоо урагддаг зүрх
Инээх уйлах нь ээжээс цөөн ч
Энгэртээ нуусан сэтгэл нь чамгүй их байдаг
Өнгөрч одсон хойноо сэтгэлд хоногшиж
Үг сургаал нь хэзээд амьд оршсоор байдаг хүн
No comments:
Post a Comment