Saturday, January 8, 2011

Ганц зоос

Ямар ч ажил хийдэггүй залхуу хүүхэдтэй баян байжээ. Нэг удаа баян хүүгээ дуудаад:
Гадагш гарч өөрийнхөө хүч хөдөлмөрөөр нэг зоос олж ир гэжээ. Маргааш өглөө залхуу хүү яаж ганц зоос ольё доо гээд сууж байтал ээж нь ааваас нь нуун түүнд нэг зоос өгчээ. Орой нь хүүгээсээ мөнгө авсан аав нь: Энэ чиний өөрөө хөдөлмөрлөж олсон зоос биш байна гээд зуух руу хаячихав. Дараа өдөр нь ээж нь дахиад л зоос өгсөн боловч аав нь бас л зуух руу шидчихэв.
Гурав дахь удаад ээж нь өөрийнхөө бурууг ухаарч, хүүдээ ажил хийж мөнгө олох боломж олгов. Хүү нь арга буюу гадагш гарчээ. Хүү өдөржин хүнд хүчир ажил хийж нэг зоос олоод маш бахдалтай эргэж ирэв. Аав нь бас л дахиад зуух руу хаях гэтэгл хүү нь ааваа энэ зоосыг олох гэж хичнээн зовсон болохыг та мэдэж байна уу гэжээ.
Аав нь: энэ удаад ч өөрөө хөдөлмөрлөж олсон нь гарцаагүй үнэн болох нь ээ гээд таатайхан инээмсэглээд өөрийнхөө бүх эд хөрөнгийг хүүдээ өвлүүлэхээ хэлжээ.

No comments:

Post a Comment