Sunday, January 16, 2011

Тусламж

Нэгэн цэлмэг өдөр ойд хамтдаа амьдардаг шар шувуу, үнэг, сармагчин 3 ойролцоох тосгонд байдаг туулайн төрсөн өдөрт уригджээ. Өмнөх замаа харахгүй шар шувуу нөхдөдөө хандан:   зам харагдахгүй байна надад туслаач гэхэд үнэг сармагчин хоёр:
Өө бурхан яах гэж энэ тэнэгийг бүтээсэн юм болоо хэмээн учиргүй шоолж, сармагчин түүнийг толгой дээрээ суулгаад цааш явжээ. Туулайн гэрт хөгжилдсөөр шөнө болж гэртээ харих цаг болов. Үнэг сармагчин 2 зам сайн харагдахгүй байсан учир чулуунд тээглэн унаж бөөн юм болжээ. Эцэст нь тэр 2 “ шар шувуу, бидэнд туслаач” гэж гуйж эхлэв. Ингээд шар шувуугаар замчлуулан тэр хоёр арайхийн гэртээ харив.
Харилцан бие биедээ тусалж дундуураа  дүүргэн амьдрах нь хүний амьдралын хэзээ ч хувиршгүй зарчим байх ёстой юм.

No comments:

Post a Comment