Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу муухай харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд:
- Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1"-ийн ард "0" нэмж бичээд: - Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд:
- Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. "0"-үүд цааш үргэлжилсээр .....чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л .....Тэгснээ самбарын арчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон "0"-үүд үлдлээ. Эцэст нь багш:
- Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэв.
Сурагчид үүнийг сонсоод бүгд нам гүм...