Бат 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй гэсэн зүйлсийг хийж явдаг байлаа. Нэгэн өдөр аав нь:
За чи үүнээс хойш бусдыг гомдоож буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ.
Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Бат аавдаа:
За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз” гэхэд аав нь:
За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэжээ.
Тэгээд өдөр хоног өнөгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Бат аавдаа “ та хардаа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “ тиймээ, хананд нэг ч үлдээгүй байна. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Энэ түүхийн гол утга санаа нь чи муу үйл хийж байгаад засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү гэдгийг сургажээ.
No comments:
Post a Comment