“АЗИ ФАРМА” ХХК нь чихрийн шижин өвчний инсулины бэлдмэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Eli Lilly” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллах эрхийг авч, тус үйлдвэрийн Инсулины бэлдмэлийг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан 2011 оны 5-р сарын 11-ний өдөр уг үйлдвэрийн Инсулины бэлдмэлийн талаарх танилцуулах сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 3894 өвчтөн байдаг гэсэн тоо баримт байгаа бөгөөд өвчтөний бүртгэл хяналт хангалттай биш гэж үздэг. Жил бүр энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо ихсэх хандлагатай байна. “АЗИ ФАРМА” ХХК-ний хамт олон бид “Eli Lilly” үйлдвэрийн эмчилгээний өндөр идэвхитэй бэлдмэлийг Монголын зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгчиддээ зориулан дээд зэргийн чанартай, баталгаатай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх бололцоог бий болгож өгч байна.