Энэтхэгийн Ариун хүн гэж алдаршсан Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ. Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг олж түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа. Сонда Шин:
Энэ хүн амьд байна. Үүрээд явцгаая гэж хэлэхэд хамт явсан хүн нь: та өөрөө үүр дээ гэчихээд яваад өгчээ. Сонда шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв. Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учраас биеийнх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие ухаан оржээ. Сонда шиний тамир тэнхээ барагдаж унах шахаж байтал үүрүүлж явсан хүн ч сэргэж бие биедээ дэм болон цааш явцгаалаа. Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв. Тэр хүн Сонда шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ.
No comments:
Post a Comment