Америкийн иргэний дайны үед хоёр талын цэрэг байлдааны чухал түшиц газрын төлөө тулалдаж, ээлжлэн эзэлсээр байлаа. Байлдааны талбар өмнөд, умардын шархдагсад ба амь үрэгдсээр дүүрч, шархдагсдын “ус, ус” гэж ёолох сонстоно.
Энэ үед умардын нэгэн цэрэг дaаргадаа үхэх гэж буй тэдгээр шархдагсдын сүүлчийн хүсэлтийг биелүүлж ус уулгах зөвшөөрөл хүсчээ.
Харин дарга нь дайсны суманд өртчихнө шүү дээ гээд халгаасангүй. Гэтэл нөгөө цэрэг шалсаар байсан тул арга буюу зөвшөөрчээ. Өнөөх цэрэг нэг гартаа ус, нөгөө гартаа аяга бариад исгэрэх сумны өөдөөс явлаа. Тэгээд хамгийн ойр хэвтэж байгаагаас нь эхлэн дайсан манайх гэж ялгалгүй хүн бүрт ус уулгаж байв.
Хэсэг хугацаа өнгөрөхөд дайсны цэргүүд түүнийг юу хийж буйг нь ойлгож эхлэв. Тэгээд түүн рүү буудахаа болив. Ингээд цэрэг талбай дундуур чөлөөтэй явж, үхэх гэж буй цэргүүдэд ус уулгаж, тайвшралын үгийг эцсийн удаа шивнэж явлаа.
Ийнхүү түүнийг ийт тийш явж, шархдагсдад ус өгч байх үед дайны талбар нэг цаг хагас түр амсхийсэн гэж Америкийн цэргийн түүхэнд тэмдэглэсэн байдаг ажээ.
No comments:
Post a Comment