Tuesday, January 4, 2011

Мотоциклын осол

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтой давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна, .хурдаа багасгаач дээ.
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ.
Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа.
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч дээ. Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...
Маргааш  сонинд ийм мэдээ нийтлэгджээ Мотоциклын осол, тоормос нь эвдэрсэнээс болж мотоциклтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ. Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа. Замд явж байхдаа залуу хүү мотоциклын тоормос нь эвдэрсэнийг хайртай бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ өмсүүлээд өөрөө амиа алджээ.