Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ. Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “ миний эвэр үнэхээр сайхан юм аа. Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ.
Тэгээд буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “ ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү, яагаад ийм нарийн, муухай байгаа юм болоо. Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал арслан ирж явааг харлаа. Нөгөө голж байсан хөлөөрөө хурдлан давхиж арслан хол гэгч нь орхив. Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихлээ. Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.
No comments:
Post a Comment