Sunday, January 16, 2011

Багшийнхаа төлөө

Ерөнхийлөгч Жонсон “ Өмнөд номхон далай” гэдэг бүтээлээрээ нэрд гарсан зохиолч Жеймс Мичиног оройн зоогт урьжээ. Харин тэр зохиолч дараах эелдэг бөгөөд татгалзсан захиаг ерөнхийлөгчид явуулжээ.
“  Ахлах сургуульд байхад минь надад шүлэг өгүүллэг бичих аргыг зааж өгсөн нэгэн сайн багш эмэгтэй байдаг. Тэр хүнд зориулан хийх гэж байгаа оройн зоогийн урилгад хариу өгөөд 3 хонож байтал цагаан ордонд очих таны урилгыг хүлээн авлаа. Хүндэт ерөнхийлөгчөө, би цагаан ордны тансаг зоогонд оролцохгүй байлаа ч та гомдохгүй байх гэж итгэж байна. Харин багшийнхаа урилгад очихгүй бол багшийн маань урам хугарах байхаа” гэсэн байв.
Тансаг сайхан цагаан ордныхтой харьцуулбал 65 настай, тэтгэвэрт гарсан хөгшин багшид зориулан хийж байгаа хөдөөний оройн зоог тарчигхан байсан боловч багш шавийн хоорондын халуун хайрыг хуваалцуулж чаджээ.

No comments:

Post a Comment