Sunday, January 16, 2011

Хэн нь хэн бэ

Нэгэн баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ, “ за тэгээд замд явах таалагдав уу” гэж асуухад хүү нь: “ тийм ээ , маш их таалагдлаа” гэв.
“ Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ”
“ тиймээ “
“ тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав” гэхэд
“ манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун км үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад, тэдний тэнгэрийн од нь харагддаг. Манай гэрийн хамгийн урт тагт нь цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг”
Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй. Төгсгөлд нь хүү: ямар ядуу амьдарч байгааг минь харуулсанд баярлалаа ааваа гэв.

No comments:

Post a Comment