Бетховен дүлийрч эхэлжээ. Хөгжимчин хүн дүлий болсон нь бүх хүнд түүний төгсгөл ирсэн мэт бодогдож байлаа. Үнэндээ дүлий байж хөгжим тоглох нь ямар ч боломжгүй юм.
Тэгтэл нэгэн өдөр сохор охинтой дайралджээ. Бетховен өөрөө өөрийгөө сонсож чадахгүй дүлий болсон учир тахир дутуу байхын зовлонг цус махандаа шингэтэл мэдэрч байв.
Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсэгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нь нууранд тусаж нуурыг улам үзэсгэлэнтэй болгосон байв. Үзэсгэлэнт нуур, сарны гэрлийг харж чадахгүй охиныг бодоод сэтгэлд нь харамсал төржээ.
Бетховен тэр охинд нуурны үзэсгэлэнт сайхан сарны туяаг тайлбарлаж өгөхийг хүсэв. Тиймээс төгөлдөр хуурныхаа ард сууж өөрөө ч мэдэлгүй гайхалтай аялгуу урсгалаа. Тэр хөгжим нь алдарт сарны сонат юм.
Бусдын төлөөх үнэнч сэтгэлтэй байхад гайхамшиг бий болдог. Бетховен сохор охинд зориулсан сэтгэл боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан юм.
No comments:
Post a Comment