Эрт урьдын цагт нэгэн хятад талхчин амьдарч байжээ. Тэр талх барьж тосгоны хүмүүст зардаг байсан ба нэгэн ядуу тариачин талхчинд тос өгөөд оронд нь талх авдаг байв. Нэг өдөр талхчин тариачны өгсөн тосыг хартал тогтоосон хэмжээндээ хүрээгүй юм шиг харагдаж байжээ. Тэгээд дараагийн өдрүүдэд ирсэн тосыг хэмжиж үзвэл бас л хэмжээндээ хүрэхгүй байв.
Талхчин уурлаж тос өгдөг тариачинг тосоо нөхөн төлөхийг шаардаж шүүхэд мэдүүлжээ. Шүүгч тариачнаас учрыг нь сонсоод гайхчээ. Тос өгдөг ядуу тариачны гэрт жин байхгүй учраас тосоо нэг ширхэг талхны жинтэй харьцуулан хуваадаг байжээ.
Харин нөгөө талхчин ашиг олохын тулд нэг ширхэг талхныхаа хэмжээг багасгасан бөгөөд түүнийг мэдээгүй тариачин талханд нь тааруулаад тосоо хувааж өгсөн учраас хэмжээнд нь хүрэхгүй байх нь аргагүй байв. Ашиг олохын тулд бусдыг хуурч мэхэлбэл өөрөө түүнийхээ хариуг хүртдэг юм шүү.
No comments:
Post a Comment