Sunday, January 16, 2011

Нэгэн дурлал

Нэгэн залуу нэг бүсгүйн араас удаан гүйжээ. Бүсгүй тэсэлгүй эргэж хараад:
Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ? Гэсэнд залуу:
Би чамд хайртай. Бүр дэндүү их хайртай. Бүсгүй : эгч маань миний араас ирж байгаа. Тэр надаас илүү хөөрхөн. Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч.
Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан: яагаад надад худлаа хэлэв? Бүсгүй хариуд нь:
Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв. Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байх байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.

No comments:

Post a Comment