Бүргэдийн үүрээ барьдаг аргыг нь ажиглавал маш сонин. Үүрээ барихдаа юуны өмнө ашигладаг зүйл нь өргөст мод, хурц үзүүртэй чулуу зэрэг өвтгөж хатгаж зовоомоор юмсыг хэрэглэдэг. Эхлээд тэдгээрийг дэвсэж, түүн дээрээ амьтны үс юмуу, шувууны өд шиг маш зөөлөн зүйлээр хүчиж бүрнэ.
Эх бүргэд дэгдээхийгээ өсөөд ирэхлээр нь нисгэж сургахын тулд түүнийг ангал руу түлхэж унагаадаг байна. Эх харж байгаад ангал руу далавчаа дэвэн унаж буй дэгдээхийгээ ангалын ёроолд унахаас нь өмнө харвасан сум шиг шүүрэн авдаг байна. Ганцаараа нисч чаддаг болтол нь энэ хүнд хэцүү дасгалыг хийлгэдэг.
Харин нисэх цаг нь болчихоод байхад үүрэндээ эхээрээ тэжээлгэн нисэхээс айгаад байх үед эх нь үүрээ хөдөлгөж эхэлдэг гэнэ.
Эх бүргэд нь үүрээ хөдөлгөж эхлэхэд өргөст мод ба хурц чулуу, модны мөчрүүд дээш ил гарч ангаахайг тэсэхийн аргагүйгээр хатган өтгөдөг тул арга буюу үүрээ орхин нисдэг байна. Ингэж бүргэдийн ангаахай жигүүртний хаан болдог ажээ.
No comments:
Post a Comment