Хайртай бүсгүйтэйгээ гэрлээд
Хоёр биенээ дуурайсан хүүтэй боллоо
Ажил ажил гэсээр явж байх зуур
Алдрай тэр минь хөлд ч, хэлд ч оржээ.
Гэтэл нэгэн өдөр хүү минь надад
Ааваа тань шиг болмоор байна гэлээ
Гэртээ хэзээ ирэхийг минь шалгаж асуулаа
Харин би бодолгүй шууд л оройтох байх гэлээ
Хамт байх цаг гарнаа гэж бас хэллээ
Хүү минь арав хүрлээ
Хөл бөмбөг авч өгсөнд баярлаж байлаа
Хамт тоглоё гэж гуйхад нь
Харин би бас л завгүй байлаа
За за ойлголоо гэх хүү минь
Заавал тань шиг компанид ажилладаг мундаг хүн болно гэлээ
Харин намайг хэдээс ирэхийг минь асуусан ч
Хариуд нь би бас л завгүй байлаа
Хамт байх цаг гарах биз гэж бодлоо.
Хүү минь хэд хоногийн өмнө дээд сургууль орлоо
Хүнгэнэсэн дуутай сайхан залуу болжээ
Хамт суугаад жаахан ярилцья гэхэд минь харин
Амжихгүй нь, хүү нь өнөөдөр завгүй
Аав та харин машинаа өгчих гэлээ
Хэзээ ирэх вэ гэж түлхүүрээ өгөнгөө асуухад минь
Хэлж мэдэхгүй байна, цаг гарах биз гэлээ
Би тэтгэвэрт гарч хүү минь гэрлээд
Бид тус тусдаа амьдардаг боллоо
Утас залган хүүтэйгээ уулзья гэвэл
Урдаас харин завгүй бас хүүхэд өвдсөн гэлээ
Утсаа тавиад тунгаан бодож үзвэл
Угтаа хүү минь надтай тун адилхан болжээ
Хүү минь хэзээ манайд ирэх вэ?
Хэлж мэдэхгүй нь ааваа завгүй байна гэхдээ
Хамт байвал сайхан байх байхдаа
Харин тийм цаг олдох байлгүй дээ.
No comments:
Post a Comment