Нэгэн гутлын компани Африкт гутал экспортлохоор худалдааны бодлого боловсруулжээ. Тэгээд 2 ажилтнаа тийш явуулж зэх зээлийн судалгаа хийлгэсний дараа тэд тус тусдаа ийм тайлан өгчээ. Нэг нь “ Африкийн ихэнхи хүн хөл нүцгэн явдаг учраас гутал нийлүүлбэл эвгүй санагдаад бүгд тайлж хаяна” гэж экспортыг боломжгүй гэж тайлагнав.
Харин нөгөө нь “ бидний нийлүүлэлтийн зах зээл нээлттэй байна. Африкийн хар арьстан дунд гутал өмссөн хүн бараг байхгүй учраас тэдэнд гутлын ашиг тусыг мэдүүлж худалдааны нарийн арга тактикийг боловсруулбал Африк бидний хамгийн том зах зээл болно” гэж хэлжээ.
Бидний өмнө ямар нэгэн ажил тулгах үед өөдрөг ба гутрангуй хандлагын аль нэгийг сонгох болдог. Амжилтыг хүсч байвал амжилт олно гэсэн үзэл бодолтойгоор нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож, өөдрөг үзэл бодолтойгоор нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож өөдрөг үзэл бодолтой байх хэрэгтэй. Энэ хоёр ажилтан шиг тус бүрийн үзэл бодлын зөрүү нь ирээдүйнх нь амжилт алдааг тодорхойлно.
No comments:
Post a Comment