Sunday, January 16, 2011

Ганцхан аяга сүүний хүч

Хорвард сургуулиасаа ирээд л яман нэгэн юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм л азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэн нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав.
Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул нэг аяга сүү авчирч өгөв. Хүү сүүг хурдан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн “ хэдийг төлөх вэ?” гэхэд охин “ хэрэггүй ээ, ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой гэж сургасан юм” гэжээ.
Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л .....Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмгэнэлт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон ... бас мартмааргүй нэр .. өвчтөний өрөөнд үзлэг хийхээр  орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор түүний төлөө бүхнийг хийж, эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.
Ийм эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал “ та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

No comments:

Post a Comment