Тереза эх хэмээн алдаршсан гэлэнмээ Энэтхэгийн Калькутта хотын ядууст зориулан Хайрын гэр нэртэй асрамжийн газар байгуулжээ. Энд гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй болсон ядуусыг хүлээн авч сувилдаг бөгөөд Тереза эх өөрийн амьдралыг ядуу тарчигтаа арга нь барагдсан өвчин өлсгөлөнгөөр үхэж буй олон мянган Энэтхэгчүүдийн төлөө зориулсан учраас түүнийг Нобелийн энх тайвны шагналаар шагнажээ. Нэг удаа Калькутта хотын Хайрын гэр асрамжийн газрын элсэн чихэр дууссан тухай яриа гарчээ. Тэр орой хотод амьдардаг нэгэн хүү ээждээ Ээжээ, би өнөөдрөөс эхлэн 3 хоног элсэн чихэр идэхгүй. Харин идээгүй элсэн чихрийг минь надад өгөөрэй гэжээ. Гурван өдрийн дараа хэмнэсэн элсэн чихрээ Хайрын гэр асрамжийн газар аваачиж өгсөн гэдэг.
Тереза эхээс нэгэн эмэгтэй хайрын тухай асуухад тэрээр Хайр гэдэг бол нэгэн хүүгийн асрамжийн газарт өгсөн 3 өдрийн элсэн чихэр гэж хариулжээ. Тереза гэлэнмаа хэцүү байдалд орох бүрдээ сайхан сэтгэлт хүүг санан санан сэтгэлээр уналгүй ядууст туслах ажлаа хийдэг байжээ.
No comments:
Post a Comment