Мариэн Андерсон гэдэг хар арьстай ардын дуучин байжээ. 1955 онд Нью Йоркын “ Мэтуро Поллотан” дуурийн театрын хүндэт гишүүн, Эйзэхауэр ерөнхийлөгчийн урилгаар цагаан ордонд дуулсан анхны хар арьстан, НҮБ-ийн төлөөлөгчийн газрын Америкийн төлөөлөгчөөр хүртэл сонгогдож байсан алдарт дуучин юм. Тэрээр айлд юм угаан, цэвэрлэгээ хийн, цөөхөн зоосоор амиа тэжээдэг ээжтэйгээ хамт амьдардаг байв. Эх нь охиныхоо авъяасыг мэдээд сүмийн найрал дуунд оруулсан нь түүнд дуу сурах их боломжийг олгожээ. Улмаар бага хэмжээний мөнгө цуглуулж хувийн багш авч хичээллүүлэх болжээ. Мариан ээжийнхээ энэ хайрыг мартаж чадахгүй байв. Амжилтын оргилд хүрсэн Мариэнээс сонины сурвалжлагч:
Таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ? Гэж асуухад тэр нүдээ алгуурхан аниад ямар нэгэн юм дурсаж байгаа юм шиг хэсэг азнаад, нэгэн өдөр гэр лүгээ гүйн ирээд ээжээ дахин айлд очиж, юм угаах хэрэггүй боллоо гээд ээжийгээ чанга тэврэн уйлсан тэр үе гэж хэлжээ. Бид алдар нэр юмуу их мөнгө олох үеийг хамгийн чухал мөч гэж боддог. Харин хамгийн эрхэм чухал мөч бол бидний төлөө бүхнээ зориулж ирсэн гэр бүлтэйгээ баяр хөөрөө хуваалцсан үе байдаг.
No comments:
Post a Comment