Saturday, April 23, 2011

Азоны давхаргын хэмжээ буурчээ

Арктикийн агаар мандалд байх озоны агууламж рекорд тvвшинд буурсан байна. vvний гол шалтгаан нь атмосферын vе дэх хvйтэн температур болж байгаа юм. 

өнгөрсөн гуравдугаар сарын сvvл гэхэд стратосферт озоны 40 хувь устаж vгvй болсон байна. Озоны давхарга нь аюултай хэт ягаан туяаг залгиж байдаг бөгөөд арьсны хавдар болон бусад төрлийн өвчнөөс хамгаалдаг. Гэтэл ийм чухал хий хvний vйл ажиллагаанаас хамааран устаж vгvй болж эхлээд байна. Химийн урвалд орсон хортой бодис атмосферт цацагдсанаас болж хэдэн арван жилийн турш озон устгагдсаар ирсэн төдийгvй цаашид ч устгагдсаар л байх юм.

Озоны давхарга нимгэрсээр байвал В хэлбэрийн дундаж урттай хэт ягаан туяа дэлхийд орж ирэх гэнэ. Энэ туяаны улмаас арьсны хорт хавдар vvсч, нvд, дархлааны систем муудах зэрэг аюултай vр дагавар гарах ажээ. Өнгөрэгч гуравдугаар сарын сvvлээр салхины улмаас Гренланд болон Скандинавын орчим озоны цоорхой очсон болохыг эрдэмтэд тогтоожээ. Олон улсын ус цаг уурын байгуулага тус орнуудын засгийн газруудад хандаж болгоомжтой байхыг анхааруулсан аж.