Sunday, January 16, 2011

Реклам

Хаврын нэгэн сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга гуйн сууж байна. Тэрээр энгэртээ “ төрөлхийн согтуу” гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ар талд нь нэг юм бичээд тэр талаар нь хүмүүст харуулж тавиад явжээ.
Энэ л бүх юмны эхлэл. Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа. Учир нь сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт их утга учир байлаа.
“ навч цэцэг нахиалсан хаврын сайхан өдөр... гэтэл би хаврыг харж чадахгүй байна” гэж бичсэн байлаа.

No comments:

Post a Comment