Гамшигт өртөөд байгаа Японы ард тvмэнд хандив өргөх хөдөлгөөн vргэлжилсээр байна. МУИС /26 сая төгрөг/, МVОНРТ /8 сая төгрөг /, МХЕГ /36 сая төгрөг/ Багануур ХК /20 сая төгрөг /, УБЦТС ХК /24 сая төгрөг/-ийн хандив өргөснөө өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод хvлээлгэн өглөө.
2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Япон улсад хvчтэй газар хөдлөлт болж олон хvний амь нас эрсэдсэн, олон хот суурин сvйрч vгvй болсон. Энэ явдал болсноос хойш хоёр цагийн дараанаас эхэн Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар ард тvмэндээ хандаж Японы ард тvмэнд туслах дэмжих уриалгыг гаргасныг дэмжиж хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар 700 орчим байгууллага 2 тэрбум орчим төгрөгийг Японы ард тvмэнд хандивлаад байна. Vvний зэрэгцээ ноосон хөнжил, дулаан хувцас, бээлий зэрэг хандивын барааг илгээгээд байгаа юм.