Sunday, January 16, 2011

Зовсоны эцэст жаргана

Марк гэдэг ядуу залуу хүнд өвчин тусч, хэвтэрт ороход гэр бүлийнх нь байдал улам хэцүүджээ. Эхнэр гэр бүлийнхээ төлөө ажлын хүнд хүчрийг үл хайхран шаргуу ажиллаж, хүүхдүүдээ өсгөн, нөхрийгөө асарч сувилдаг байлаа. Өдөрт нь хөлсөөр юм угаан , орой нь юм оёж идэх хоолоо залгуулахаар гарч явдаг эхнэрээ туйлдаж ядарсаар ирэхийг хараад өвчтэй нөхөр нь шаналдаг байлаа.
Тиймээс эхнэрийнхээ юм оёх ажилд туслах арга хайсаар эцэст нь хялбархан юм оёх машин зохион бүтээсэн нь оёдлын машин байлаа. Хэцүү байдалд орсон хүмүүсийг хоёр хувааж болно. Нэг хэсэг нь цөхрөлд орон, итгэл алдарсан, нөгөө хэсэг нь хэцүү байдлыг буруугаар эргүүлж болдог ч хүнд хүчрийн өмнө өвдөг нугалахгүйгээр хичээсний хүчинд Марк хэцүү байдлыг ашигтайгаар өөрчилж чадсан юм.
Тиймээс ямар ч хэцүү байдалд орсон бай хүч гарган зүтгэвэл зовлон үзээгүй хүнээс хэд дахин илүү агуу их амжилтанд хүрэх болно.

No comments:

Post a Comment