Нэгэн тосгонд нүүр болон гар нь татанги болсон эх амьдардаг байжээ. Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байв. Тэр эхийн ганц хүү нь үеийнхнээсээ илүү ухаалаг, хөдөлгөөнтэй, зоригтой аж. Харин найзуудтайгаа тоглож байхад нь хажуугаар нь ээж нь өнгөрвөл ичих сэтгэл төрдөг байлаа. Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ.
Бухимдаж бачимдсан хүү гэртээ ирмэгцээ ээжрүүгээ хашгичиж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв. Үүнийг сонсож байсан хөршийнх нь эмээ тэсэлгүй хүүг дуудаж:
“ чамайг нэг настай байх үе юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал гарч, дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгоныхны хэн нь ч орж зүрхлээгүй байтал гэнэт нэгэн жижигхэн эмэгтэй хүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал руу орчихсон нь ээж чинь байсан юмдаа. Улалзан асах галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр, гар түлэгдсэн байлаа гэж хэлжээ. Үүнийг сонсоо хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй гэмшин, ээжээрээ бахархах сэтгэл төржээ.
No comments:
Post a Comment