Эрт урьд цагт нэгэн залуу хоол хүнсээ дуусч, идэх хоолгүй болоод хөрш зэргэлдээ баяныхаасаа үр тариа гуйхаар очжээ.
Жаахан үр тариа зээлээч гэж гуйхад баян инээгээд: зээлэлгүй яахав. Ургацаа хураачихаад 50 уутыг зээлье гэжээ. 50 уут гэдэг бол хэдэн жилийн туршид хүнс хийхэд хүрэлцээд зогсохгүй бүр илүү гарах хэмжээний зүйл байв. Гэтэл залуу яг өнөөдрийн хоол залгуулах үр тариа хэрэгтэй байсан тул уур нь хүрч “ нэгэн хүн явж байтал зам дээр загас хэвтэж байжээ. Бараг амьсгалж ч чадахгүй шахам загас тэр хүнд:
Надад хулууны саваар нэг ус өгөөч
За тэгье, би яг одоо том голтой өмнө зүг рүү явж байгаа юм. Тэнд хүрч очоод голын урсгалыг ийш нь чиглүүлчихье. Тэгвэл чи усанд дураараа сэлэх болно шүү дээ. Одоо надад зөвхөн хулууны саваар нэг ус хэрэгтэй байна. Таныг тэр голд хүрэхээс өмнө би аль хэдийн хатсан загас болчихсон байх биз дээ гэсэн гэдэг” хэмээн ярьжээ. Яг хэрэгтэй цагт үзүүлсэн багахан тусламж эцсийн том тусламжаас ч илүү үнэ цэнэтэй байдаг юм
No comments:
Post a Comment