Хэрэв та жижиг дунд бизнес эрхлэгч бол магадгүй та өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа хангалттай цаг зав зарцуулж чаддагүй байх. Олон жижиг дунд бизнес эрхэлэгчид өөрсдийн бизнесийн давуу тал боломжуудыг бусдад таниулж чаддаггүй. Эдгээр бүх боломж давуу талыг та бага зардлаар таниулж чадах маркетингийн зарим аргууд байдаг. Эдгээр маркетингийн аргуудыг та ашигласнааар өөрийн бизнесийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу талыг хэрэглэгчидэд таниулж зах зээлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд хэд хэдэн аргууд байдаг.
1. Бизнес карт: Таны бизнес карт ямар ч хэлбэртэй ямар ч загвартай байж болно. \Нэрийн хуудас, танилцуулах материал, зарлалын хуудас гэх мэт\ Хамгийн гол та өөрийн бизнес картандаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ давуу талыг сурталчилсан байх ёстой. Зарим бизнес картууд нь өөсдийн вэб хуудсаа тэр чигээр нь жижигрүүлсэн загвартай байдаг бол зарим нь өөрсдийн талаарх бүрэн мэдээлэл, юу хийдэг гэх мэт цөөхөн бөгөөд эмх цэгцтэй байдлаар хийсэн байдаг байна. Магадгүй таны бизнес картанд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хөнглөлтэй хүртэх эрхийн бичиг байсан ч болно. Эрхийн бичигтэй бизнес картын хамгийн том давуу тал нь хэрэглэгчид өөрсдийн биедээ байнга авч явч таны бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад байнга сурталчилах боломжтой болох юм. Хамгийн гол өөрийн бинесийн картанд агуулах мэдээлэл мөн тэдгээрийн хүнд харагдах байдал гэх мэт зүйлсийг маш сайн бодож хийх ёстой.