Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь, сэтгэл зүйн хариу урвал юм. Оюутан сурагчид шалгалт шүүлэгт орохын өмнө, дарга удирдах ажилтан ажилчдыг дуудах, шинэ хамт олны дунд ороход эсвэл айдас хүрмээр зүйлээс шалтгаалан тайван биш болох, яах бол гэж түгших , айх, зүрх дэлсэх, чичрэх, шээс ойр ойрхон хүрэх, хүйтэн хөлс гарах зэргийг хэвийн сэтгэл түгшилт гэдэг. Түгшүүр үүсгэж буй асуудлыг зохистой шийдвэрлэсний дараа дээрх шинжүүд арилж үгүй болно. Харин хүний айж, сэтгэл түгшмээргүй энгийн яльгүй зүйлд сэтгэл байн байн түгшиж, аймааргүй зүйлээс хэт их айж, хар аяндаа сэтгэл хий зовниж дээрх зовиураас шалтгаалан тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааны болон зан үйлд саад бэрхшээл учруулахыг сэтгэл түгших эмгэг гэдэг, Сэттэл түгших эмгэг бол элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой. |
Wednesday, October 5, 2011
Сэтгэл түгшилт гэж юу вэ?
Илтгэх урлаг гэж юу вэ?
Илтгэх урлаг гэж юу вэ?
Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж…энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ.
Subscribe to:
Posts (Atom)