Sunday, January 16, 2011

Шүүхийн шийдвэр

Цагдаагийн газарт нэгэн шөнө бөндгөнөтлөө чичирсэн өвгөн баривчлагдан иржээ. Хэд хоногийн дараа бусдын эд зүйлс хулгайлсан хэрэгт шүүх хурал болов.  
Шүүгч: юу хулгайлсан бэ?
Сохор зоос ч үгүй би өлсөхийн эрхэнд зүсэм талх хулгайлсан юм гээд тааз ширтэн уйлжээ. Удалгүй шүүхий шийд гарав. “10 долларын торгууль ногдуулж байна. Өвгөнийг талх хулгайлахад хүргэсэн энэ хотынхонд ч бас торгууль ноогдууллаа. Өвгөн 10 доллар төлнө, танхимд сууж байгаа хүн тус бүр 50 цент төлнө үү” гэж шүүгч хэлжээ.
Ингээд шүүгч танхимд байсан хүмүүсээс мөнгө цуглуулж өвгөнд өгөв. Өвгөн тэр мөнгөөр торгуулиа төлөөд, үлдсэн 42 доллар 50 центийг аваад гэр лүүгээ явжээ.
Бидний эргэн тойронд бусдын дэм шаардлагатай маш олон хүн бий. Бид тэдэнтэй хамт нэг ертөнцөд амьдарч байгаагийн хувьд туслах хэрэгтэй.

No comments:

Post a Comment