Би идэр залуу, эрх чөлөөтэй бас хүссэнээ мөрөөддөг байхдаа
Дэлхийг өөрчилж чадна гэсэн хүсэлтэй болсон юм
Жаахан нас ахиад, ухаан суухын цагт
Дэлхий өөрчлөгдөшгүй гэдгийг мэдсэн юм
Тэгээд арай ойрыг харж, улсаа шинэчилье гэж шийдлээ
Гэвч тэр ч бас боломжгүй зүйл байлаа.
Нас ахисан хойноо би дахиад хүслээ шинэчилж
Надтай ойр байдгаар нь гэр бүлээ өөрчилье гэж бодлоо
Гэвч хэн ч өөрчлөгдсөнгүй.
Эцэс сүүлд нь би нэгэн зүйлийг ухаарлаа
Эхлээд би өөрөө өөрчлөгдөх байж
Тэгсэн бол гэр бүлийнхэн маань намайг хараад
Тийм өөрчлөлтийг даган дуурайх байж
Тэндээс би хүч зоригийг олж аваад
Улсаа бас сайхан болгож өөрчилж болох байсныг
Ухаараагүй явсан байна, дэлхий ч өөрчлөгдөх байж
No comments:
Post a Comment