Thursday, February 24, 2011

Монгол орноо мандуулъя

Энэ их гоё үгтэй байшин. Та нар ч гэсэн очоод дэргэдээс нь уншиж үзээрэй. 

Thursday, February 17, 2011

Blue October - Into The Ocean


Ойрдоо янз бүрийн клип үзээд тэгснээ клипэн дээр тоглосон бүсгүйчүүдэд дурлаад байхын. юу болоод байнаа хэхэ.

Wednesday, February 16, 2011

Bee Gees - How Deep Is Your Love (live, 1998)



Нэг найз маань энэ дууг хэзээ ч сонссон уйдхааргүй гэж хэлсэн гэхдээ би уйдчихлаа. Хүн болгон адилгүй биз дээ.Гэхдээ гоё дуу ..............

Sunday, February 13, 2011

Ogino(D45)-taniltsay



ene clipen deer togloson ohin dajgui yum  bna. taniltsay busgui.........

Happy valentine's day

Цаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V-р зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам тал үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Римийн Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ.

Jason Mraz "I'm Yours"




Friday, February 11, 2011

Леонардо да Винчи /намтар түүх/

Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, барималч, архитектор, хөгжимчин, зохиолч зэрэг олон мэргэжилтэй манай гарагийн авьяас билэгт хүмүүний нэг Леонардо ди сер Пиеро да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлжээ.
Леонардо сэргэн мандалтын үеийн гол хүн гэж үздэг билээ. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн аугаа зураачаас гадна манай гарагийн хамгийн суу билэгт хүмүүний нэг юм. Пиеро да Винчи, тариачин эмэгтэй Катерина нарын бутач хүү Леонардо Италийн Флоренце мужийн нутагт төрсөн байна. Тэрбээр Флорентийн зураач Веррокиогийн урлангаас зургийн боловсролоо анх эхэлжээ. Леонардо эхэн үеийн уран бүтээлээ Милан хотод туурвиж байв. Хожим нь Ром, Бологна, Венец хотод ажиллаж, Францын хаан I Францисийн бэлэглэсэн гэртээ амьдралын сүүлчийн үеэ өнгөрүүлжээ.

Исаак Ньютон /Түүх намтар/

Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут Английн физикч, математикч, философич. Бүх үеийн хамгийн шилдэг эрдэмтэн Исаак Ньютон Английн Вулсторп хотноо 1642 онд эцгийгээ өнгөрсний дараа мэндэлжээ. Дунд сургуульдаа тааруухан дүнтэй суралцаж байсан хэдий ч механик сэтгэлгээ хөгжсөн ажээ.
Ээж нь хvvгээ ферм удирдах ажлынхаа туслагч болгохоор зvтгэсэн авч хөдөө аж ахуйн тэр ажилд дургvй тул жимс ногоо худалдуулахаар явуулахад замдаа бууж хоцроод аль нэг хашаа хороо, мод бутны дэргэд сууж ном уншаад vлддэг байжээ.

Алдартнуудын түүх намтар

Би уран зохиолын ном гэхээсээ илүүтээгээр нэр алдартай хийсэн бүтээснээрээ олонд танигдсан хүмүүсийн түүх намтар унших их дуртай. Амжилтанд хүрэхийн тулд ямар ямар хэцүү замыг туулсан, яаж шийдвэрлэсэн, тэд ирээдүйг яаж харж байсан гээд л сонирхолтой зүйлсээр их байдаг.


Facebook 3 сарын 15-нд хаагдана

 Mark Zuckerberg нь америкийн хамгийн залуу 10 тэрбумтны нэг билээ. Тэрээр хамгийн анх Facebook-г зохиосон бөгөөд 3 сард үүнийг хаана гэдгээ албан ёсоор мэдээллээ. Сайтын үйл ажиллагааг явуулахад дэндүү дарамттай болсон гэнэ.
Palo Alto оффис дахь хурал дээрээ Zuckerberg хэлэхдээ "Facebook байх ёстой стандартаасаа хэтэрсэн. Энэхүү компаныг удирдан авч явах нь надад дэндүү дарамттай байгаа бөгөөд бараг миний амьдралыг сүйрүүллээ. Би энэ бүх солиорлыг дуусгах ёстой гэсэн байна. "

"3 сарын 15-наас хойш энэхүү вэбсайт хаагдах болно. Хэрвээ та өөрийн зургийг дахин харахыг хүсвэл интернэтээс эртхэн авсан нь дээр" хэмээн Facebook-н Техникийн үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч Avrat Humarthi хэлсэн юм.

" Facebook-г зогсоох болсон энэхүү шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан боловч миний бодлоор хүмүүс тийм ч их уурлахгүй байх
Би үүнийг тийм ч том хэрэг биш гэж бодож байна. Шударгаар хэлэхэд энэ нь сайн сайхны төлөө юм. Facebook-гүйгээр хүмүүс нөхөрлөлийг жинхэнэ утгаар ойр орчноосоо олох байх гэж бодож байна. Ингэх нь хамаагүй дээр зүйл байх болно" хэмээн Zuckerberg утсаар өгсөн ярилцлагандаа дурдсан байна.
Зарим Facebook-н үнэнч хэрэглэгчид энэхүү мэдэгдлийг сонсоод маш ихээр уурласан гэнэ шүү.

Indiana их сургуулийн оюутан Denise Bradshaw "Би Facebook-гүйгээр юу хийх юм бэ? Миний амьдрал энэ дотор өрнөдөг. Би өдрийн 10 цагийг Facebook-д өнгөрүүлдэг. Хэрвээ Facebook байхгүй болчихвол би чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх юм бэ?" гэжээ.

Би Facebook -н аймшиг дуусч байгаад баяртай байна. Одоо би бүх өдрийг компьютерныхаа ард өнгөрүүлэх шаардлагагүй боллоо. Магадгүй би хэн нэгэнтэй зүгээр л уулзаад ярилцдагт суралцаж эхлэх байх. хэмээн Detroit -с гаралтай Jon Guttari хэлжээ.

Facebook бол дэлхийн дээрх хамгийн их ашиг орлоготой бизнессийн нэг байсан бөгөөд ойролцоогоор 7,9 тэрбум долларын ашиг олжээ.

Zuckerberg: "Надад мөнгө тийм ч сонин биш би зөвхөн өөрийн хуучин амьдралдаа эргэж орохыг л хүсэж байна. Мөн би ямарч тохиолдолд гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй "хэмээн хэлжээ.

Facebook корпораци өөрсдийн бүх хэрэглэгчиддээ өөрсдийн хувийн мэдээллээ 3 сарын 15-с өмнө арилгахыг зөвлөж байгаа бөгөөд 3 сарын 15-с хойш бүх зураг, тэмдэглэл, линк, видео устах юм байна.


Эх сурвалж: bbs.mn

Monday, February 7, 2011

БООЖГООТОЙ нөхөд БАС хэцүү ЮМАА...

Энэ нийтлэлд авууштай санаанууд их байна аа. Тиймээс блогтоо копидоод тавьчихлаа. Бид нэг л завинд яваа хүмүүс, харин Германчууд үүнийг сайн мэддэгийг энэхүү эцэг жишээгээр сайхан тайлбарлажээ.



Дэлхий нийтээрээ шахам гурван нэртэй байдаг. Гэтэл Монголчууд бид л хоёрхон нэртэй явсаар ихээ удчихсан. Уг нь бол эрт дээр үед яалт ч байхгүй гурван нэртэй байсан юм билээшд. Боржигон Есүхэйн Тэмүүжин гэх мэт. Тэгсэн Оросууд орж ирэнгүүтээ өөрсдөөс нь урт нэртэй лаг харагдаад байхаар нь 2 нэртэй болгоод хаячихсан. Гэтэл өөрсдөө болохоор Балдимир Илич Уляанов гэдгээрээ л байгаад байдаг.

Өө шаал өөр юм ярьцан явж байна. Энэ нэрийг ярьж эхэлсний онцлог нь удмын овогийг зөвхөн хөвгүүд буюу боожгоотой нөхөд цааш нь залгуулж явдагт л байгаа юм. Охид бол өөр. Хүүхэдтэй боллоо. Хүүхэд нь нөхөрийх нь овогоор явна шүү дээ.

Ийм л учраас Монголчууд магадгүй дэлхийн бүх аав нар "боожгойнд" илүү анхаарал хандуулдаг байх. Тэгэхдээ дан охидтой айлууд битгий эмзэглээрэй. Охидууд хөөрхөн шүү дээ.

Манайх эхээсээ 5-уулаа юм. Манай ах, дүү нарын хүүхдүүд дотроос одоохондоо манай хүү л албан ёсны "Боожгоотой" хүн. Тиймээс ч энэ хүнд ихээ анхаарал хандуулдаг юм.

Миний хүү цэцэрлэгт оросноосоо хойш өнөөдрийг хүртэл /4-р анги/ ёстой нэг хэл ам татлалгүй, чих халууцуулаагүй юм. Тэгсэн уржигдар нэг хүн надруу залгаж байнаа. Танай хүү чинь манай хүүхдийг дагуулаад тэнээд явчихсан байна. Бид нар энд багштай нь нийлж хайгаад арай гэж оллоо. Хүүхэддээ сайн хэлж байхад яадаг юм гэж нилээд омогтойгоор хэллээ.

Би ч бас эхлээд дотроо их л бухимдлаа. Яадаг туучий вэ? Айлын хүүхэд аваад тэнээд явчихдаг гэж бодоод. Тэгээд хүүтэйгээ хэрхэн ярих талаар их л бодлоо. тэр орой нь оройтоод ярилцаж чадсангүй. Ээжид нь хэлчихсэн байсан тул ээж нь ярилцсан юм билээ. Өглөө хүү хичээлдээ би ажилдаа яараад бас л ярилцаж амжсангүй.

Тэгсэн үдийн цайны үед багш нь ярьж байна. Танай хүү хүүхдүүд уруу татаад гээд л ахиад л өнөөөхийг ярьлаа. Би за би хүүтэйгээ ярилцая л гэлээ. Мөн их муухай бичиж байгаа тухай ч дуулгаж байна.

Өдрийн цайны цагаар гэрлүүгээ давхилаа. Очтол хүү маань гэрийн даалгавараа хийгээд байж байна. Би ярьлаа за чи яагаад хүүхэд уруу татсан бэ? гэж асуулаа. Тэгсэн Эхлээд Давгаа намайг хамт явъя гээд тэгээд бид хоёр явж байсан чинь Төгөлдөр таараад хамт явсан. Манай хүү хүнд уруу татагдсан болж байна. Тэгээд ПС тоголжээ.

Ерөнхийдөө найзых нь ээж болон багш нь жаахан даваадуулж мэдээлэл өгсөн байна. Яахуу яахуу. Хөвгүүд ийм насан дээрээ ийм л байдаг шүү дээ. Ид үймүүлдэг, өөрийгөө том болсон гэж бодож эхэлдэг нас нь. Уг нь гэрт нь компүүчир байгаа. Даан ч ганцаараа ганц ПС-ээр тоглох мяа байдаг бололтой юм.

Тэгээд би хэллээ. За миний хүү хичээлээсээ ирээд цайгаа уучихаад хичээлээ хийж бай. Тэгээд бас өдөр бүр нэг нүүр хуулан бичлэг хийж бай гэлээ. Хуулан бичлэгт нь зориулаад дэвтэр гаргаад өгчихлөө.

Орой эгчийгээ ирэхээр дүүтэйгээ хамт тоглож бай гэлээ. Ерөнхийдөө битгий гараарай л гэж хэллээ.

Тэгээд эцэст нь аав нь бүтэн сайн өдөр заавал зав гаргаад найз нартай чинь хамт жаахан хол очиж тоглож байя гэж тохирлоо. Таны машинаар найз нартайгаа явах юм уу? гэнээ. Би тиймээ тэгэхдээ чи өмнөх өдрүүдэд нь ярьсандаа байж чадвал шүү дээ гэлээ.

Тэгсэн "ааваа би чаднаа. Маргааш найзууддаа хэлчихэе" гэж байна. Дараа нь бид хоёр гар барьж баталлаа. Миний хүү чадах байхаа. Би ч гэсэн зав гаргана даа.

Миний энэ хувилбар зөв байсан эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Тэгэхдээ би бол дотроо зөв гэж бодож байгаа.

Германчууд асар өндөр татвар төлөхдөө дотроо ингэж боддог юм гэсэн. "Би энэ татварыг төлснөөр миний хүүтэй адил нэг хүүхдийг нийгмийн иргэн болгож зөв хүмүүжүүлэхэд нь хандив өргөж байгаа. Хэрэв би энэ мөнгийг өгөхгүй бол тэр хүү том болоод миний том болгож өсөгсөн хүүг маань алчихаж ч болно."

Үүнтэй адилаар би ганц хүүтэйгээ ажиллаад миний хүү ангийн найз нөхөдгүй, бусадтай харьцадгүй нэгэн болчихно шүү дээ. Тиймээс би түүнийг найз нартай нь хамт байлгаж тэдэнтэй нь хамт хүмүүжүүлэх гэсэн юм. Банди нар бөөндөө бужигнаж л байг.

Миний хүү удмынхаа нэрийг өндөрт өргөсөн сайн залуу болно гэдэгт итгэлтэй байна

wicker park киноны дуу

Wicker park Coldplay scientist. Бас л нэгийг бодогдуулсан кино шүү. 2004 онд нээлтээ хийнгүүтээ л залуусыг байлдан дагуулсан. Хамгийн сүүлд онгоцны буудал дээр бүсгүйгээ хайдаг хэсэг ... хайр гэж үнэхээр байдагийн болов уу. Би чамайгаа одоо ч гэсэн хайсаар л ...

Дугуйтай аялал

сүүлийн үед их л зүйл сонирхдог боллоо. дугуйгаар аялах, фото зураг авах, бас гитар тоглож сурах гэж оролдож байна. Хүн ч тэгээд үхэн үхтлээ сурдаг гэж үнэн байхаа.

Дугуйгаар аялал хийх сонирхолтой залуус манай бүлэгт элсээрэй.
http://biznetwork.mn/networks/600

Цэцээ гүн

Цэцээ гүн бол Богд хан уулын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 2268 метр өндөр өргөгдсөн.
Найзуудтайгаа Цэцээ гүнрүү гарах явцад жинхэнэ адал явдалтай учирлаа энэ талаар удахгүй тэмдэглэлээ үргэлжлүүлж бичих болно.

Экологи ээлтэй эзэн Чингис

Эрдэмтэд байгаль орчинд ээлтэй түүхэн хүнээр Чингис хааныг тодорхойлжээ. Түүний байлдан дагуулалтын үеэр хэдэн мянган хүн үрэгдэж байсан нь хөрсөнд бордоо болж, тариалангийн талбай ой болоход нөлөөлсөн хэмээн тэд үзэж байгаа аж. Эзэнт гүрний удирдагч амь үрэгдэгсдийн цогцсыг газрын хөрсөнд булж байсан нь 700 сая тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгарахаас урьдчилан сэргийлсэн явдал болсон гэнэ.

Тиймээс ч энэ бол түүхэн дэх дэлхийн дулаарлын эсрэг хийсэн анхны бодитой арга хэмжээ болсон гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Судалгааны багийнхан бас нэгэн сонирхолтой дүгнэлт гаргаад байгаа нь үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн үеэс л бид экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах болсон гэх хэвшмэл ойлголтыг үгүйсгэж байгаа аж.

Саяхныг хүртэл эрдэмтэд чулуун нүүрс, газрын тос олборлон түүнийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн цагаас л хүн төрөлхтөн агаар мандлыг бохирдуулж, байгаль орчныг сүйтгэх болсон хэмээн үзэж байсан бол Карнегийн хүрээлэнгийн Дэлхийн экологийн асуудал хариуцсан салбарын тэргүүн Жулиа Понграц “Үнэндээ хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс буюу газар тариалан эрхлэх болсон цагаасаа л экологийн асуудалд сөргөөр нөлөөлж эхэлсэн” гэжээ. Карнегийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааныхаа явцад гаргасан шинэ санаа үүгээр дуусахгүй.

Байлдан дагуулалтын үед амь үрэгдсэн 40 орчим сая хүний цогцсыг газарт булсан нь орчин цагийнханд агаар мандлын бохирдол, дэлхийн дулаарлыг багасгахад багагүй хувь нэмэр болсны зэрэгцээ олон жилийн явцад боловсорч, газрын тосны нөөцийг бүрдүүлсэн байх магадлалтай гэнэ.

Шинжлэх ухаан

Шинжлэх ухаан ("мэдлэг" гэсэн утгатай, scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй) гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм. Шинжлэх ухаан гэдэгт, зарим тохиолдолд хэрэглээний шинжлэх ухааныг (applied science) оруулдаггүй байна.

Шинжлэх ухааныг 2 үндсэн том бүлэгт хувааж болно.

* Байгалийн шинжлэх ухаан - энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судладаг (Биологи багтана) бүх төрлийн шинжлэх ухаанууд,
* Нийгмийн шинжлэх ухаан - энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг судладаг шинжлэх ухаанууд юм.

Зарим тохиолдолд Математикийг 3 дахь бүлэг буюу хийсвэр шинжлэх ухаан (formal science) болгон ялгах нь байдаг. Учир нь математик нь дээр дурьдсан байгалийн болон нийгмийн шинжлэх ухаануудын аль алинтай нь төстэй болон ялгаатай талуудыг агуулсан байдаг байна. Хийсвэр шинжлэх ухаанд статистик, логикийн шинжлэх ухаанууд багтана. Хийсвэр шинжлэх ухаанд гарсан томоохон ололтууд нь физик болон биологийн, химийн шинжлэх ухаанд мөн томоохон дэвшил гарахад нөлөөлнө. Хийсвэр шинжлэх ухаан нь таамаглал, онол, физикийн хуулиудын үндэс болох ба улмаар тэдгээр нь байгалийн болон нийгмийн аливаа үзэгдэлийн мөн чанарыг нээх, илрүүлэх суурь болно.

Нүд улайх, нулимс гоожих нь амин дэм дутагдсаных

Ямарваа нэгэн амин дэм дутагдсанаас хүний бие сульдаж, өвчин ороомгий болдог. Тэгвэл та зөв хооллож өөрийн амин дэмээ хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой. Танд хэрэгтэй амин дэм ямар хүнсэнд байдаг вэ.

Аминдэм-Д: Голдуу бага насны хүүхдүүд өвчилдөг. Эхэн үед хүүхэд нойр хөхөндөө муудаж, хүүхэд их цочиромтгой болдог. Хүүхдийн шүд ургах нь удааширч, яс нь зөөлрөн үе мөчний химтэй урт яснууд нь муруйдаг. Насанд хүрэгчдэд амархан сулдамхай болж, шүдний паалан өнгөө алдаж харлан улмаар суларна. Яс сийрэгжсэнээс хугарч гэмтэх нь амархан болдог. Загасны тос, түрс, үхрийн хэл, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгө, сүү цагаан идээнд их байна.

Аминдэм-К: Энэ амин нь голдуу цус бүлгэнэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бие махбодид дутагдах нь тун ховор. Хэрэв дутагдвал буйл, хамар амнаас цус гарамтгай болж цаашдаа гэдэс ходоодноос ч цус алддаг. Ургамлын ногоон навч ялангуяа нарсны шилмүүс, байцаанд нилээд байдаг. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндгөнд их байдаг.

Аминдэм-Е: Энэ аминдэм нь өөх тосонд уусдаг биологийн өвөрмөц үйлчилгээтэй. Долоон төрлийн аминдэмийг агуулдгаас булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Наран цэцгийн тос өөх тосонд их байдаг.

Аминдэм-В1: Хүний биед дутагдахад олон мэдрэлийн үрэвсэл үүсэхээс гадна хоол унданд дургүй болох эцэж турах, амархан ядрах, толгой өвдөх шинж илэрдэг. Цагаан будаа, талхны хөрөнгө, үр будааны хальс, идэшний ногоонд их байдаг.

Аминдэм-В2: Нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцоно. Аминдэм-В2 дутагдахад бие суларч, хоолонд муудаж турдаг. Нүд аргаж улайх, нулимс гоожих шинж тэмдэг илэрнэ. Цагаан будааны хальс, вандуй, арвай будаа, талх, сонгинод их байдаг. Харин идэшний ногоо жимсэнд бага байдаг.

Аминдэм-Вб: Азотын солилцоонд идэвхтэй оролцдог. Хүний биед энэ аминдэм дутагдахад арьс загатнаж, үс унана. Бага насны хүүхдийн гэдэс, ходоод хямран цус багадаж, цочромтгой болдог. Малын элэг, бөөрөнд их байхаас гадна цагаан будааны хальс, вандуй, пивоны хөрөнгөнд байна.

Аминдэм-В12: Энэ нь бие махбодид дутагдах үед цус төлжилт саатан цус багадах, бие суларч, нойр хоолонд муудах, арьс салст цайна. Мах,элгэнд их; ургамал ногоо жимс жимсгэний үүйлд бага агуулагддаг.

Аминдэм-РР: Энэ аминдэм дутагдахад ам хатах,шүлс гоожих, тамир тэнхээ алдарч ядрах, сульдах, нойр хоолонд муудаж, толгой өвдөнө. Амны хөндийн салстууд улайж үрэвсэн шархална. Арьс ширүүн барзгар болж гар хөл, хүзүүний арьсанд улаан толбо гарч яршина. Талхны хөрөнгө, арвай, үхрийн элэг, цагаан будааны хальсанд их байдаг.

Аминдэм-С: Хүний биед дутагдвал ядарч туйлдах, тамир тэнхээ нь суларч ажлын идэвхи буурна. Арьс цайж, хуруу хумс, уруул амаар хөхөвтөр толбо гарна. Уруул, буйл хөхрөх, хавдаж цус гарах, шүд суларч ганхах, мөч булчин, шөрмөс өвдөнө. Чацаргана, нохойн хошуу, аньсны үр жимс, хушганд их байна. Max, цагаан идээнд бага байдаг. Харин гүүний айрганд ихээр агуулагддаг.

Зарим аминдэм төв мэдрэлийн тогтолцоог тэтгэн сэргээх үйлдэлтэйг судалж тогтоожээ. Төв мэдрэлийн тогтолцоо тэтгэн сэргээх үйлдлийн үр дүнд биеийн эрч хүч сэлбэгдэн ядаргаа арилдаг гэж ч бичсэн байдаг.

Оюутнуудад олгох 500 мянгын хугацаа хойшилж магадгүй

"Хүний хөгжил сан"-гаас оюутан бүрт олгох 500 мянган төгрөгийг авах оюутнууд нэгдүгээр сарын 10-наас эхлэн сургуульдаа өргөдөл гаргаж эхэлсэн. Энэ нь ихэнх сургуулийн өвлийн амралттай давхацсан учир одоогийн байдлаар нэг ч өргөдөл Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирээгүй байгаа аж.

Тиймээс гуравдугаар сард багтааж олгоно гэж байсан 500 мянган төгрөгийн олголт хойшилж магадгүй болсон байна.

Сургуулиуд Боловсролын сургалтын санд нийт оюутныхаа мэдээ материалыг ирүүлэх ёстой ч одоогоор таван сургууль л материалаа ирүүлсэн учир судалгааны ажил 30 хувьтай байгаа гэнэ.

Туулай жилд эх орны хишиг хэд хүрэх бол...

Хорвоогийн мянга мянган хаврын нэг нь ирж Монгол түмэн сар шинийнхээ баярыг тэмдэглэлээ.

Айлчлан ирсэн туулай жил улс төрийн намуудын хувьд их сорилгын өмнөх жил болж иргэдэд амласан мөнгөө өгөх сүүлийн боломж болж байна.

Эх орны хишиг хүртээхээ ам уралдан ярьж AH, МАН сонгогчдын саналыг авсан 2008 оны зунаас хойш иргэд уул уурхайн салбараас олох ногдол ашгаа хэрхэн авахаа өнөөг хүртэл нэг сайн ойлгохгүй явж ирэв.

Газраа ухаж, баялгаа олборлож хөгжилд хүрнэ гэдэг өөрөө адармаатай зам туулдгийг дэлхийн улсуудын түүх нотолсон байхад бид эндээ алдаа гаргасаар байгаа билээ. Яг үнэндээ бол өнөөгийн энэ эрх баригчид иргэдийг хуурч дуусахгүй байна.

Оюутолгой гэдэг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг гадныхантай байгуулчихвал амласан 1,5 сая төгрөгөө өгчихнө гэж жишим ч үгүй худал ярьсан нь илрэв. Оюутолгойг ашиглах гэрээг канадуудтай 30 жилээр хийсэн ч Монголчуудын амьдралын чансаа өөдөлсөн нь ховор байна. Харин одоо Тавантолгойгоо хэнтэй хамтарч ухах вэ гэдэг тухай ярилцаж хөрөнгө оруулагч болоод оператор компаниудаа сонгочихвол тэр эх орны хишгийг дор нь өгч орхино гэж яриад байх юм.

Гэтэл оноос өмнө олгосон 50 мянган төгрөг, энэ жилд олгох сар бүрийн 21 мянган төгрөгөөс өөрөөр эх орны хишиг гэдэг тодорхойгүй үлгэр явсаар байгаа билээ.

Намуудад одоо тун бага хугацаа үлдсэн. Туулай жил улирч луу жилийн эхний улирал дуусахад л тэдний эрх мэдэл барих үе төгсөнө. Энэ хугацаанд 50 нэмэх нь 252 буюу 352 мянган төгрөгөөс бусад эх орны хишгийг сонгогчдод олгохгүй бол тэд сонгуулийн сурталчилгааны индэрт гарах нүүр олохгүй.

Тавантолгойгооос хувьцаа гаргаж иргэдэд эзэмшүүлнэ л гэнэ. Хэрхэн, яаж, хэзээ гэдэг нь бас л тодорхойгүй. Газар усаа сэндийлж эрдэс баялгаа экспортлоод иргэдийнхээ амьдралыг сайжруулах Засгийн газрын үлгэрийн төгсгөл одоохондоо мэдэгдэхгүй байна.

Нэг жил нэг мэдэхэд л тойрно. Амлалтаа нэг мөр дүгнүүлж ард түмнийг хуурсан үр дүнгээ хүртэхэд нэг их хугацаа үлдсэнгүй. Энэ туулай жилийн эх орны хишиг хэд хүрэх бол. Сар бүр 21 мянгын төлөө үүрийн жингээр "үдээтэй" үүд сахих өвгөдийн төрх л бууж байна даа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг ингэж дэмжих хэрэг байна уу

Эдийн засгаа "Голланд өвчин"-өөс хараат байлгахын тулд сүүлийн үед хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр түлхүү анхаарч эхэлсэн. Тухайлбал, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл, тусламжийг хуваарилан, үүндээ зориулж Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар гэсэн тусгай агентлаг хүртэл ажиллуулж байгаа.

Гэтэл энэ бүхэнд зориулж байгаа хөрөнгө нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэх зүйлгүй үрэгдсээр Монголын эдийн засагт "Голланд өвчин"-ий шинж тэмдэг хэдийн илэрч эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн үр дүн цаасан дээр л "онц сайн" гэсэн үнэлгээтэй байгааг иргэд шүүмжилдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж өнгөрсөн жил гэхэд 37 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахаар холбогдох яам, агентлагаас жил бүр "Монголд үйлдвэрлэв" нэртэй үзэсгэлэн зохион байгуулдаг.

Энэ жилийн "Монголд үйлдвэрлэв"-ийг сар шинийн баяр угтан "Мишээл экспо" төвд зохион байгуулсан. Үзэсгэлэн яармагийн гол санаа нь үйлдвэрлэгчдээ дэмжиж, иргэдэд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг бага ч болов тайлагнах ёстой байжээ. Гэтэл жил бүр ийм үзэсгэлэн болдог ч, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ үеэр яам, агентлагийн мэргэжилтнүүдэд тайлангаа тавьж, дараа дахин зээлд хамрагдах бэлтгэлээ хангахын тулд 500 мянгаас нэг сая төгрөгийн түрээс төлдөг аж.

Тиймээс юун бүтээгдэхүүний үнэ буурах манатай. Иймээс ард түмний амьдралд хөнгөлөлттэй зээлийн ид шидийг үзүүлсэн тохиолдол одоог болтол хараахан гараагүй л байна. Ер нь төсөл хөтөлбөрүүд Монголд ийнхүү хэрэгждэг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Нэгэнтээ МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл "Жижиг дунд үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааных нь эрхийг МҮХАҮТ-д өгөх хэрэгтэй" гэж хэлж байсан удаатай.

Түүний хэлснээр Жижиг, дунд үйлдвэрийн газар ажлаа хийж чадахгүй, хөнгөлөлттэй зээлийг жинхэнэ эздэд нь хүргэж чадахгүй байгаа аж. Мөн үйлдвэр гэж туйлшраад жижиг бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зээл олддоггүй гэсэн. Үнэхээр ч жижиг, дунд үйлдвэрлэл гэж ярихын зэрэгцээ жижиг, дунд бизнесээс эхэлж, хөнгөлөлттэй зээлийг хүртэх ёстой эздэд нь олгож, иргэдэд үр шимийг нь хүртээх хэрэгтэй байна. Өнөөдөр орон нутгийн удирдлагуудад зээл олгох эрхийг өгсөн нь хэрэгтэй байгаа эздэд нь хүргэх хамгийн шилдэг арга гэж холбогдох албаныхан нь ярьсаар.

Үнэн хэрэгтээ орон нутгийн удирдлагууд цаасан дээр "онц сайн" гэж үр дүнгээ тайлагнасан хэвээр байгаа цагт зээлийн үр шимийг иргэд хүртэж, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямдхан авч, үйлдвэрлэгчид ашиг олно гэдэг зангууны үлгэр аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бүтцэд хүндрэл байгаа тухай холбогдох албан тушаалтан нь нэг бус удаа хэлж байсан нь хөнгөлөлттэй зээлийн ашгийг "хүртдэг" өөр хэсэг бүлэг бий болсныг гэрчилнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулагдах ёстой хөнгөлөлттэй зээл олгох эрх л гэхэд талаар нэг тарсан байдагт мэргэжлийнхэн бурууг чихдэг юм билээ.

Тухайлбал, гадны улс орноос энэ чиглэлээр өгч буй хөнгөлөлттэй зээл, тусламжийг Сангийн яам хариуцдаг бол төсвөөс өгч байгаа хэсгийг нь Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцаж олгодог юм. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдлийн сан бий. Энэ сангаар дамжуулан жилд 20 орчим тэрбум төгрөгөөр бичил бизнесийг дэмждэг гэх. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд иргэнд зээл олгохыг зөвшөөрсөн заалт байдаг учир Жижиг, дунд үйлдвэр дэмжих зээл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бичил бизнесийн зээлийг нэг хүн давхар авах боломжтой болж байгаа юм.

Зээл тусламжийн мөнгө энэхүү хуулийн цоорхойг мэддэг, сайн төсөл бичиж, тайлангаа "но"-гүй гаргадаг хүмүүсийн гарт орж байгаагаас бус хүү багатай зээл нь хэрэгтэй хүндээ хүрч чаддаггүй нь амьдрал дээр илхэн байна. Гэтэл энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал их хэмжээний мөнгө жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулах шийдвэр гарсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихээр төсвөөс гаргаж буй хөрөнгө дээр Япон улсын Засгийн газраас 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Жил ирэх бүр жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулах хөрөнгө нэмэгдсээр байгаа нь үүнээс харагдаж байна.

Харин зээлийг хуваарилах шат дамжлага механизмаа энэ хэвээр нь өөрчлөхгүй байсаар байвал иргэд ч үр шимийг нь хүртэхгүй. Зээл авагсдад ч ашиг гарсан зүйлгүй хэвээр л байна. Харин ингэж мунгинаж байх хооронд "Голланд өвчин"-д Монгол Улс хэдийн нэрвэгдчихсэн байх вий.

Монголын цагаан сар бэлгэдлийн баяр

Цагаан сар болох сайхан. Цагаан сарын өмнө гараа эцтэл гурил нухаж, бууз чимхэж, нуруугаа эцтэл угааж, тоос гүвж байвч сэтгэл нэг л баяртай. Амаргүй байлаа ч энэ бүхэн хуучин жил улирч, шинэ жил морилон ирэх гэж буйг бидэнд байнга сануулдаг. Өдгөө цагт ч гэсэндээ сэтгэлээ чилээн мөнгө олж, хөлөө чилээн дэлгүүр, захаар хэсч, бухимдан цухалдаж байвч цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэж хэзээ ч үгүй.

Нэрээ сольсон МАХН, нэгэн цагт Монгол орныг удирдаж байхдаа уламжлалт цагаан сарыг хориглож, өнөөгийн ёсонд нийцүүлэх гээд ч дийлээгүй юм даг. Аргаа барсандаа тэр өдөр нь ажлын ихээр дарамталж, албаар хурал цуглаан зохион байгуулж, цагийг нь аргамживч, бэлгэдэл хүслийг нь аргамжиж чадаагүй юм. Хэчнээн алжааж ядарч, нойр хүрч байсан ч, амжиж нэгэн зуур, заавал цагаан сарын ёслолоо хийдэг л байсан, Монголчууд. Өнөө цагт олдсон эрх чөлөөндөө өргөжүүлэн дэглэж, өрсөлдөөн баярхал болгон тэнэглэж байвч гүйцэтгэдэг ёс нь, бэлгэддэг бэлгэдэл нь хэвээрээ.

Мөнгөтэй баян нь бэл бэнчингээ бусдад гайхуулавч, бэлгүй зарим нь боломжоороо, сэтгэлээ бусдад дээдэлдэг юм Монголчууд. Монгол хүнийг цагаан сар, наадмаас нь хэзээ ч салгах боломж үгүй. Энэ л өдрүүдэд Монголын үндэсний зан заншил, сэтгэлийн бэлгэдэл, итгэлийн ариусал, ахас ихсийн хүндлэл, маргаашийн сайханд итгэх итгэл нь батжиж байдаг аж. Энэ л өдрүүдэд хэний ч заавар удирдлага үгүйгээр Монголчууд эв нэгдлээ эрхэмлэж, инээд баяраар, эрхэмсэг заншлаар бие биендээ зочилж байдаг.

Бэлгэдэл-Өрсөлдөөн
Хуучин оны хирээ угааж, тоосоо гүвж, муудаж элэгдсэн хэрэггүй зүйлсээ шинэчилж байхдаа, улирч буй оны муу муухай бүхнийг сэтгэлийн гүндээ ариусган цэвэрлэнэ. Ууцаа чанаж, буузаа чимхэж, идээгээ өрж, ундаагаа базааж, бэлгээ зэхэж байхдаа, ирж буй жилийн элбэг дэлбэг амьдралыг бэлэгдэнэ. Мөрөө гаргаж, зүгээ чиглэж, ёсоо гүйцэтгэж байхдаа айсуй цагийн алдаа эндэгдлээс сэтгэлдээ сэргийлдэг. Харин энэ бүхнийг заавал өөрсдөө, гэр бүлийн хамтаар хийдэг байсан юм шүү. Энэ л үедээ үр хүүхдээ ажилд, бас ёс заншилд, авах гээхийн ухаанд сургадаг байж.

Бие биедээ баярхаж гай-хуулалгүйгээр, нас намбын эрэмбээр идээ будаагаа засна. Өндөр настнууд нь ууц чанаж, 9 үеэр идээгээ засаж, их бүхлийг номоор нь тавьдаг. Идэр настнууд нь үхрийн өвчүү чанаж, 5 үеэр идээ засаж, чанасан махаар тавгаа засна. Айл бүхэн цагаан идээгээр тавгаа засаж, цагаалга бэлтгэж, цайлах ёслолоо цагаан идээгээр эхлүүлдэг байсан нь цагаан сарын утга учир, сэтгэлийн сүү мэт ариун байхын бэлгэдэл болдог ажгуу.

Харин энэ цагт ахмад настай нь бус, ахиу мөнгөтэй нь ууц зэхэж, идээгээ олон үеэр өрж бусдад гайхуулах болж дээ. Гагцхүү үүний уршгаар Монголын хэчнээн хонь ууц болох тавилангаар тэнгэрт хальж, үнэ мөнгөний хийрхэлд өрөөл бусдын бухимдлын шалтаг болно вэ. Ууц тавиагүй бол, их бүхэл чанаагүй бол, идээгээ намхан өрсөн бол ядуу, арчаагүй гэж тооцогдох хүртлээ сэтгэлээрээ бид ядуурч дээ. Энэ л хийрхэл олон олон Монголчуудын цагаан сараа сэтгэлийн ариуслаар бус бухимдлаар угтах шалтаг нь болж буй.

Хүндэтгэл-Жүжиглэл
Цагаан сарын эхний өдрийн нар мандах өглөө, ах дүү амраг садангаараа цуглаж, хамгийн ахмад настандаа эхэлж золгон, насны дарааллаар нь бэлэгтэй сайхан үгс хэлэлцэн, хүндэтгэл үзүүлдэг. Амьдралын ихийг үзэж, хийсэн зүйлтэй хэлэх сургаалтай ахас ихэсийн амрыг нь эрж, мэндийг нь мэдэж, үгийг нь сонсож ах дүү хамаатан садангаараа, шинэ ирсэн нэгнийг өхөөрдөн танилцаж, шилжирч одсон нэгнийг дурсан хүндэтгэдэг монгол заншил үнэхээр агуу.

Ганц энэ өдөр ямагт бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэж, элдэв хар муу санаагаа огоорч, муудаж сайдаж, мунхаглаж тэнэглэж байснаа уучлан өршөөж, ирэх цагийн сэтгэлийн сэвийг арилгах аж. Айл хотлоороо ах дүү олноороо эв нэгдэлтэй байж, бие биедээ тусалж дэмжин, ирэх жилийн өнгөнд ямагт гялалзаж байхыг энэ л өдөр бэлгэдэн хэлэлцдэг. Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байж. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн энэ бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлгэддэг аж.

Харин энэ цагт бэлэг нь, бэл бэнчингийн хэмжүүр болж хувирсан нь олон олон Монголчуудыг бухимдуулж буй. Ихэнх мөнгө нь "Эрээн, Хятад руу энэ бэлгийн төлөө урсаж байна" гэж халаглаж, "Бэлэггүй тэмдэглэе гэж уриалж, "үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" гаж ч сурталчилаад ч тусыг эс олох аж. Өгсөн бэлгээр нь хүндэтгэлийг хэмждэг, өгсөн бэлгийг нь голж ангилдаг, өгөх бэлгээ зэрэг зиндаанд нь тааруулдаг энэ л хийрхэл өдгөө цагт Монголчуудын сэтгэлийг хиртээж, энэ баярын хамгийн сайхан уламжлалыг гутааж байгаа бус уу.

"Сэтгэлээсээ өгч байгаа бэлэг л ямар байхаас үл хамаарч хамгийн эрхэм зүйл байдаг" гэж хэлэлцдэг атлаа, энэ л өдөр сэтгэлийн сайхныг үл ойшоохын учир юун. Хүүхэд хөгшдийг баярлуулж, бусад хүмүүст "гар цайлгах" нь сэтгэлийн, бас боломжийн хэрэг шүү дээ. Бэлэг бэлтгэх гэж өр тавьж байснаас, хаа хаанаа хэнийхээ боломж чадлыг нь хүндэтгэж байваас тус энэ буюу.

Аав, ээждээ хальт мөлт золгосон болчихоод л, дарга удирдагчидтайгаа золгоно гээд л ах дүүсээ орхиж одно. Өмссөн үйтэнхуар, бүсэлсэн мөнгөн бүс, тамхилах хөөргөөрөө өрсөлдөн гайхуулах тэд, энэ бүхнийхээ дороос бэлэгдэл бус бэртэгчин болж олонд харагддагаа мэддэг болов уу. Их зусардалт, их хийрхэл, баярхан гайхуулах бүхэн Монголын цагаан сарын их бэлгэдэл хүндэтгэлийг өөрчилж чадахгүй л дээ. Харин энэ бүхнийг "хөөрцөглөн дагаж, хөлд нь чирэгдэж, хүн чанар ёс заншлаа огоорч" байгаа үйлдэл жилээс жилд багасаж байгаа нь монголчуудын "уужуу саруул ухаан, холч мэргэн бодлын илрэл" гэлтэй.

Цагаан сар-Сэтгэлийн ариусал
Нэгэн жил улирч, нэгэн жил морилох мөчид монголчууд бид бэлгэдлийг эрхэмлэж, сэтгэлийн ариуслыг дээдэлдэг. Энэ баярын гол утга учир нь энэ аж. Өнгөрч буй жилд тохиолдсон муу муухай бүхнээ сэтгэлээсээ арчиж, ирж буй жилийн өнгийг өөдрөг сайхнаар мэдрэх хүсэл л энэ баярын угтал. Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол Монголын ёс заншлын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.

Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, ихэд дээдлэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлэгдэл, уламжлалаа дээдэлж байгаа монгол сэтгэл. Аж амьдралын олон ч алжаалаас ангижирч, нэгэн өдрийг Монголоороо өнгөрөөх хүсэл эрмэлзлэл Монгол хүний цусанд нь, сэтгэлийн гүнд нь байдгийн илрэл буюу. Жилээс жилд харь оронд ч өргөжин тэлсээр буй Монголын цагаан сар, монголчуудад эх орных нь нэгэн орон зайг мэдрүүлдэг буюу. Энэ л өдөр бид монгол гэдгээрээ бахархаж, монгол заншлаараа бие биенээ хүндэтгэж, сэтгэлээ ариусгадаг буюу.

Жилийн жилд Америкийн нийслэл Вашингтон DС хотноо өргөнөөр тэмдэглэдэг Монголын цагаан сарын энэ жилийн баяр сар шинийн 3-нд буюу, бямба гаригийн 12.00 цагт Монгол сургуулийн байранд боллоо. Энэ өдөр ахмад наснууддаа хүндэтгэн золгож, бөх барилдуулж, урлагийн тоглолтоор цэнгүүлэн баясгуулдаг уламжлалтай. Гадаадад суугаа бидний хувьд нэгэн өдрийн цэнгүүн, мянган өдрийн жаргалын үүд нь болдог юм. Вашингтон DС орчмын Монголчуудын Холбооны зохион байгуулж байгаа олон арга хэмжээний нэг нь энэ.

Энэ мэтчилэнгээр Америкийн олон хотуудын Монголчуудын Холбоод ийм үйл ажиллагааг оршин сууж байгаа хот бүхэндээ зохион байгуулдаг. Энэ нь олон монголчуудын өөр хоорондоо уулзан учирч бэлэгтэй сайхан ерөөлийн үгс хэлэлцэж, ахмад настнуудаа хүндлэн золгох боломж болдог. Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа олон монголчууд та бүхэндээ туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай хэмээн ерөөлийн цэнхэр хадаг өргөн баримуй.

Fire

Энэ дууны үг, ая их таалагддаг. Амжилт хүсье fire хамтлагтаа.

Ур чадвар уу?, эсвэл зөв хүн үү?

Боловсролын систем, түүний алдаа оноо, ахиц дэвшлийн тухай олон хүн олон янз янзаар бичээд л байна, яриад л байна. Ц.Дэмбэрэл багшийн оюуны илтгэлцүүр, ирээдүй судлалын тухай сонирхолтой ярианаас эхлээд боловсролын салбар дахь авилгын тухай дунд сургуулийн сурагчийн уралдаанд ирүүлсэн материал хүртэл маш өргөн "орон зай"-г боловсролын тухай сэдэв хамарсан байх юм.

Олон талаас нь, олон өнцгөөс харж, шинжиж, санаа оноогоо уралдуулж байгаа нь тун сайн хэрэг. Энэ их далайд дусал нэмэрлэх зорилгоор өөрт буй санааг чадан ядан эвлүүллээ. Бидний өмнө ур чадвар уу? эсвэл зөв хүн үү гэдэг асуулт тавигдсан байна, энэ асуултанд хариулах миний хувилбар:

Ур чадвар. Аль ч орны боловсролын салбар нь нийгмийн хэрэгцээ, шаардлагад дүйцэхүйц боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх үүрэгтэй. Хэрэгцээг тоогоор, төрлөөр, мэргэжлээр өгдөг гэж муйхарлаад түр орхицгооё. Харин шаардлага юугаар хэмжигдэх вэ. Товчхондоо ур чадвараар хэмжигдэнэ.

Судлаачдын тогтоосноор ажлын байранд тавигддаг ихэнх шаардлага тухайн хүний ур чадварын шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогддог бол хувь хүний үнэлэмж нь мэдлэг, боловсролоос илүүтэй биеэ авч яваа байдал нь оршин буй нийгмийн ёс суртахуун зан суртахууны үнэлэмжүүдтэй хэрхэн нийцэж буйгаар тодорхойлогддог байна. Хүн бол нэг талаас байгалийн амьтан, нөгөө талаас нийгмийн амьтан. Бид байгалийн амьтныхаа шинжийг аль болох далд авч явдаг болоод удаж байна. Тэгэхээр нийгмийн амьтан байх арга ухаан, хэм хэмжээ, зүй зохицолд захирагдахаас өөр аргагүй нь мэдээж. Үүн дээр хувь хүн гэсэн айхтар том шинж чанарыг тээж яваа бодьгалууд.

Энэ гурван шинжийг агуулж байгаа хэрнээ аль алиных нь тэнцвэрийг хадгалах гэж "үйлээ үзэж, тамаа цайж" амьдрал гэдэг их далайд хөвөх хэрэгтэй болдог "гайхамшигтай" тавилантангууд болохоор аль болох иргэншсэн хувь хүний төрхийг олж авахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Хэний ч хүүхдийг энэ тавилан тойрч гарахгүй.

Зөв хүн. Өнөөдрийн нийгэм боловсролын тогооноос ур чадвартай хэрнээ "зөв" хүн гарч ирэхийг хүлээж байна. Энэ хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх нь өөр асуудал. Мэдээж энэ асуудалд үүрэг хариуцлага хүлээсэн өч төчнөөн хүн нойр хоолгүй зүтгэж байгаа байх. Тэдний юу хийж байгаа нь чухал боловч таны юу хийх ёстой нь багагүй чухал гэдэгтэй та санал нэгтэй байх болов уу.

Ажил хэрэгч хүмүүс цаг завгүй их ажлынхаа ард хүүхэддээ анхаарал халамж бага тавьдаг нийтлэг "дутагдалтай" байдаг. Дутуугаа нөхөх ганц арга нь хамгийн сайн сургууль, хамгийн сайн багш нарт хангалттай төлөх, хэрэгтэй юмаар нь дутаахгүй байх, гадны "халдлага, дайралтаас" хамгаалахад мөнгө зарах, дараа нь би чамайг юугаар ч дутаагаагүй, хүний доор орохоор байлгаагүй гэсэн "бардамнал, аархал” -г олж авах.

Мэдээж үүнд буруу зүйл байхгүй. Чадаж байгаа бол сайн. Гэхдээ та хамгийн чухал зүйлийг "хүн" байхын ухааныг олж авахад нь илүү их анхаарвал сайнсан. Би олон түвшинд, олон олон хүүхэд, сурагч, оюутантай уулзаж, ярилцдаг багш хүн. Сүүлийн үед мөнгөөр бүгдийг бүтээж болно, юуг ч аргалаж болно гэсэн үзэл бодол, хандлага боловсрол эзэмших гэж чадан ядан яваа сурагчид, оюутнуудын дунд айхтар их газар авч байна.

Уучлаарай эрхмүүдээ энэ бүхний "тариаланчид" нь та нар, ургац нь танай гэрт, тантай зэрэгцээд хооллож сууна. Ямар үр суулгана түүнийгээ хурааж авна гэдэг дээ. Хүүхэд л юм хойно тэд таны дэргэд хамгийн томоотой, хамгийн дуулгавартай байгаа.

Та бүхэн өөрийнхөө "баян" хүүхдээ ихэрхүү, дээрэнгүй, хямсгар өөнтөгч, хар амиа бөөцийлөгч, хорчин, балмад танхай, ашигч, завшаанч, ядуу доройд арслан бар, яльгүй илүүд зусар зуйлган, далд муу үйлд дурламхай, бусдыг араасаа дагууламхай, чадахгүй бол өшин занамхай, өр нь хатуурч, өрц нь зузаарч байгаа юм биш байгаа даа гэж ямагт болгоомжилж, анхаарал тавьж байх шаардлагатай байна шүү.

Энд би олон "томчууд"-ын оройн дээд шүтээн, гэрэлт ирээдүй, өв залгамжлагч, голомт сахигч, "баастай бурхад"-ын цөвүүн муу зан аалийн талаар нэр дурдан, баримт дэлгэн  өгүүлж болох боловч ач холбогдол өчүүхэн ч байхгүй тул "шар сонин" царайлаад яахав дээ.

Гол нь та бүхэн энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа шиг та бүхний хүүхдүүд ачаа даах чадалтай зөв хүн болж төлөвшвөл танд ч, Монгол оронд маань ч их тустай байхсан гэж бодох юм. Учир нь "бүтээмж" сайтай "бүтээгдэхүүн" болох боломжоор хамгийн сайн хангагдаж буй тэр хэсгийн хувь заяа, хойч ирээдүй нь эрхэм бизнесчүүд та бүхний гарт буйг сануулахад илүүдэхгүй байх.

Доор дурьдсан зөвлөгөөг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх ч ийм шаардлага хангахгүй бол "хөрөнгө оруулалтын үр ашиг" муу байх болно гэдгийг хүүхдүүддээ сайн ойлгуулах, тэдний өмнө дэлгэн тавихад хэрэг болж мэдэх тул сийрүүлэв. Таны хүүхэд хэний ч өмнө "нүүр бардам" явахын тулд наад зах нь доорхи чиглэлүүдээр мэдлэг, чадвар эзэмшсэн байх шаардлагатай.

1. Харилцааны чадвар
- Эх хэлээрээ зөв ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлэн ойлгуулж чаддаг, утга зүй, найруулга зүй, зөв бичих ёсонд суралцсан байх
- Харилцааны соёлд суралцсан, хүндэтгэх, хамтран ажиллах, нөхөрлөх ёсыг мэддэг байх
- Мэдээллийн эх үүсвэрүүдээс хайлт хийх, мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ашиглах, түгээх, илгээх чадвартай байх
- Нэгээс дээш гадаад хэл сонгон суралцаж тухайн хэлээрээ сайтар ойлгож, ярьж, бичиж чаддаг байх.

2. Түүх соёл, зан заншлын мэдлэг
- Өөрийн орны түүхийг гадны хүнд тайлбарлаад ойлгуулчих дайны мэдлэг, чадвартай байх
- Монгол зан заншил, ёс уламжлалын талаар бүрэн цэгцтэй мэдлэг олж авсан байх
- Хүн төрөлхтний нийтлэг түүхийг уншиж судалсан, харьцуулах чадвартай байх
Хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой байх.

3. Биеэ авч явах соёл
- Хувийн соёлд суралцсан байх, хувцаслалтын талаар мэдлэгтэй байх
- Нийгмийн үнэ цэнэ, ёс суртахуун, зан суртахуун, гоо зүйн талаар цэгцтэй ойлголттой байх
- Эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, өвчлөлийн талаар мэдлэгтэй байх, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадлыг эзэмшсэн байх
- Хайр сэтгэл, бэлгийн харьцаа, гэр бүл, түүний нийгмийн үүрэг, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай мэдлэгтэй байх.

4. Ерөнхий мэдлэг
- Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох
- Компьютер, цахим төхөөрөмжүүд, ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг байх
- Хүнсний болон барааны зүйлийн тэмдэгт заавар, техникийн болон барилгын зураглалыг уншиж, ойлгож, ашиглах чадвартай байх
- Химийн бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.

5. Эдийн засгийн мэдлэг
- Аливаад логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших
- Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, татвар, хураамж, үнэ ханш, төсөв, төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.

6. Хууль эрх зүйн мэдлэг
- Хүний эрхийн түгээмэл ойлголтуудыг мэддэг, сахидаг, хүндэтгэдэг байх
- Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудаас өөрт хэрэгтэйг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх
- Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, халамжийн суурь ойлголтуудыг авсан байх
- Эрх зүйн хэм хэмжээг дагах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх,

7. Экологийн мэдлэг
- Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир
- Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг
- Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.

Та дээрхи жагсаалт дээр өөрийн мэдэх, өөрт чухал санагдах чиглэлүүдийг нэмж байгаад санаандаа таарсан "бараа" нийлүүлэхийг багш нараас нь шаардах, боломж, бололцоо олгож байгааг хянах, дадлага чадвар эзэмшүүлэхэд хамтран ажиллах боломжтой юм.

Өөр нэг анхаарах шаардлагатай зүйл бол чөлөөт цаг. Уг нь ч юуных нь "чөлөөт" байхав дээ, бид л буруу яриад сурчихсан болохоос хичээлийн гадуурхи "нэмэлт боломж" юм шүү дээ. Үүнийг хэрхэн ашиглаж байгааг анхаарахгүй байж болохгүй. Сургууль багш нар бүгдийг өгч чадахгүй. Тиймээс л хүсэл сонирхолд нь нийцсэн, өөрийгөө хөгжүүлэх, авъяасаа тордох, ур чадвар олж авахад чиглэсэн тэр зүйлд "нэмэлт боломж"-оо ашиглахыг нь чиглүүлж, дэмжих үүрэгтэй.

Таны хүүхэд, ер нь хэний ч хүүхэд нийгмийн хамгийн үнэт баялаг шүү дээ. Тиймээс өөрийн хүүхэддээ энэ мэт "зөв" жимээр явах боломж бололцоог олгоод цаана нь боломж байвал бусдын "үнэт баялаг"-т дэм тус болвол бүүр ч сайнсан. Бид дэлхийд үнэлэгдэх ур чадвартай, зөв залуучуудад Монголын хөгжлийн ирээдүйг даатгах ёстой. Тэднийгээ өөрсдөө бэлдэнэ гэдгээ ч умартаж болохгүй.

Sunday, February 6, 2011

Гэрэл зургийг яаж сайн авах вэ?

Сүүлийн үед фото зураг их сонирхох боллоо. Фото зураг сонирхдог залуусдаа дараах зөвлөгөөг уламжлая хэрэг болж юу нь магад.


Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.
Зөвлөгөө 2. Арын дэвсгэрт цулгуй дэвсгэр сонгоорой
Цулгуй дэвсгэр нь таны объектыг бахархмаар болгож өгч чадна. Камерын шагайвчаар нь харахдаа эргэн тойрных нь зүйлсийг сайн анхаарах хэрэгтэй. Элдэв янзын багана таны хайртай охины толгойноос ургасан мэт харагдахыг та хүсэхгүй нь лавтай.
Зөвлөгөө 3. Гадаа гэрэл хэрэглэх
Хурц нар нүүрийг гүн сүүдэртэй болгодог. Энэ нь мэдээж үзээд баймаар санагдахгүй. Энэхүү сүүдрийг камерын гэрлээр байхгүй болгож болно. Дэндүү нартай өдөр, ид нар дээр байхад камерынхаа гэрлийг асаагаарай. Таны камер fill-flash болон full-flash гэсэн функцууд байгаа болов уу? Хэрвээ авах хүн тань 1,5 метрээс холгүй байгаа бол fill-flash функцийг ашиглан сүүдрийг арилгаж болно. Харин түүнээс дээш байгаа бол full-flash функцээр авсан нь дээр. Авсны дараа үр дүнгээ камерын дэлгэцээс харж болно шүү дээ. Үүлтэй өдөр fill-flash функцийг идэвхжүүлж байгаад дарвал хүмүүсийн царайг гэрэлтүүлж өгнө. За цаашилбал хааяа гэрлээ асаалгүй авч байгаарай. өдрийн хүчтэй биш гэрэл заримдаа гайхмаар сайхан зургийг танд үзүүлэх болно.
Зөвлөгөө 4. Ойрт
Хэрвээ таны авах гэж буй зүйл машинаас жижиг бол зургийг нь авахдаа өөрт нь ойртож авах нь тод бөгөөд сайхан болгож өгдөг. Таны хийж байгаа зүйл бол зургийг авч буй зүйлээрээ дүүргэж буй явдал юм. Энэ нь тэр хүнийг бүрэн тодорхойлсон зураг болж байгаа. Түүний дугуйрсан хөмсөг, сайхан нүдийг нь харж болно. Гэхдээ хэтэрхий их ойртох нь зургийг бүдэг харанхуй болгодог. Хамгийн ойрын фокусын зай ихэнх камерт 0,9 метр байдаг ба гэхдээ камераас объект хүртэл дор хаяж нэг алхмын зайтай байх ёстой. Үүнээс дотогш орох аваас таны зураг бүдэг хар гарах болно.
Зөвлөгөө 5. Заавал голлуулах хэрэггүй
Төв цэг бол зургийн гол хэсэг мөн. Харин таны объектын хувьд хамгийн сайн байрлал байж чадахгүй байх тохиолдол бий. Тик-так-тое тоглоомын хөлгийг мэдэх байх. Тэр хөлгийн нэг нүдэн дээр объектоо байна гэж төсөөлөөд эргэн тойрноо хараад үзэхэд илүүдэхгүй.
Зөвлөгөө 6. Фокусаа түгжих
Хэрвээ таны объект зургийн төвд байрлаагүй бол та фокусаа түгжих хэрэгтэй болно. Ихэнх авто-фокустай камер зургийн төвд фокус нь таардаг байна. Энэ тохиолдолд эхэнд нь фокусаа түгжиж өгөөд дараа нь зургаа хүссэн хэсэгтээ аваачин дарж болно. Ингэснээр бүдэг зураг гарахгүй. Фокусыг түгжихэд ихэвчлэн 3-н алхам хэрэгтэй байдаг. Нэгт, объектыг голлуулаад зураг авдаг товчийг хагас дарна. Хоёрт, товчийг дараастай хэвээр объектыг төвөөс холдуулж авах гэсэн байрлалдаа аваачина. Гуравт, дарж байсан товч гүйцэд дараад зургийг авах болно.
Зөвлөгөө 7. Камерын гэрлийн хүрэх хязгаарыг мэдэж ав
Гэрэлтэй холбоотой гаргадаг хамгийн эхний алдаа бол гэрлийн хүрэх хязгаарыг мэдэхгүй байх явдал байдаг. Яагаад гэвэл гэрлийн хүрэх хязгаараас хол байгаа объектыг авснаар дэндүү хар бүдэг зураг гардаг. Ихэнх камерын хүрэх хязгаар нь 5 алхам буюу ойролцоогоор 4,5м орчим байдаг. хамгийн тохиромжтой байрлал гэвэл объект болон таны хооронд 3,0м зайтай байх юм.
Зөвлөгөө 8. Гэрлийг сайн хар
Дараагийн хэсэг бол зургийн хамгийн чухал болох гэрэлтүүлэг. Энэ нь таны зургийг хүнд хүргэх хамгийн чухал, зурган дээрх бүх зүйлийн харагдалт юм. Хурц тод гэрэл хүний үрчлээг тодруулж харагдуулдаг бол хөнгөн гэрэл харин бууруулдаг онцлогтой. Таны объект дээр гэрэл сайн тусч өгөхгүй байна уу? Тэгвэл та өөрийгөө эсвэл объектоо хөдөлгө. Газар дэлхийн зургийг авахдаа өглөө эрт эсвэл оройхон тийшээ гэрэл улбар шаргал болоод газраар дүүрэн туссан үед авбал маш сайхан харагддаг.
Зөвлөгөө 9. Босоо зураг авах
Таны камер босоо зураг авдаг л биз дээ? Үргэлжилсэн хээр талд хэвтээ нь тохиромжтой. Ихэнхдээ хэвтээ зураг сайхан гардаг. Хадан цохионы ойролцоох гэрэлт цамхаг болон Эйффелийн цамхаг гэх мэт зүйлсийг босоогоор авбал танд тохиромжтой байх.
Зөвлөгөө 10. Зураг найруулагч болоорой
Зураг авахдаа бусдыг удирдан хамгийн гоё зургийг аваарай. Идэвхгүй нэгэн зурагчин биш зургийн дарга найруулагч болбол сайн шүү. Зургийн дарга мэдээж командална ш дээ. Зургийн дарга хүссэн газартаа ирээд: "хөөе, охидоо бүгдээрээ гэрийн хойд талбайд хүрээд ир." Зургийн дарга хүмүүсийг дэмжиж өгнө. "охидоо, бүгдээрээ ягаан нарны шилээ зүүцгээ." Зургийн дарга зохион байгуулна. "одоо ойртоцгоо, тэгээд камер луу хазайцгаагаарай." Ихэнх зураг иймэрхүү дараалалтай авагддаггүй л дээ танд илүү гоё санаа байгаа байх. Камераа авч гараад тэр бүхнээ гэрэл зурган дээр буулгаад хамгийн сайн зураг хэмээх шагналыг өөрийн болгоорой. Амжилт хүсье!