Энэ нийтлэлд авууштай санаанууд их байна аа. Тиймээс блогтоо копидоод тавьчихлаа. Бид нэг л завинд яваа хүмүүс, харин Германчууд үүнийг сайн мэддэгийг энэхүү эцэг жишээгээр сайхан тайлбарлажээ.
Дэлхий нийтээрээ шахам гурван нэртэй байдаг. Гэтэл Монголчууд бид л хоёрхон нэртэй явсаар ихээ удчихсан. Уг нь бол эрт дээр үед яалт ч байхгүй гурван нэртэй байсан юм билээшд. Боржигон Есүхэйн Тэмүүжин гэх мэт. Тэгсэн Оросууд орж ирэнгүүтээ өөрсдөөс нь урт нэртэй лаг харагдаад байхаар нь 2 нэртэй болгоод хаячихсан. Гэтэл өөрсдөө болохоор Балдимир Илич Уляанов гэдгээрээ л байгаад байдаг.
Өө шаал өөр юм ярьцан явж байна. Энэ нэрийг ярьж эхэлсний онцлог нь удмын овогийг зөвхөн хөвгүүд буюу боожгоотой нөхөд цааш нь залгуулж явдагт л байгаа юм. Охид бол өөр. Хүүхэдтэй боллоо. Хүүхэд нь нөхөрийх нь овогоор явна шүү дээ.
Ийм л учраас Монголчууд магадгүй дэлхийн бүх аав нар "боожгойнд" илүү анхаарал хандуулдаг байх. Тэгэхдээ дан охидтой айлууд битгий эмзэглээрэй. Охидууд хөөрхөн шүү дээ.
Манайх эхээсээ 5-уулаа юм. Манай ах, дүү нарын хүүхдүүд дотроос одоохондоо манай хүү л албан ёсны "Боожгоотой" хүн. Тиймээс ч энэ хүнд ихээ анхаарал хандуулдаг юм.
Миний хүү цэцэрлэгт оросноосоо хойш өнөөдрийг хүртэл /4-р анги/ ёстой нэг хэл ам татлалгүй, чих халууцуулаагүй юм. Тэгсэн уржигдар нэг хүн надруу залгаж байнаа. Танай хүү чинь манай хүүхдийг дагуулаад тэнээд явчихсан байна. Бид нар энд багштай нь нийлж хайгаад арай гэж оллоо. Хүүхэддээ сайн хэлж байхад яадаг юм гэж нилээд омогтойгоор хэллээ.
Би ч бас эхлээд дотроо их л бухимдлаа. Яадаг туучий вэ? Айлын хүүхэд аваад тэнээд явчихдаг гэж бодоод. Тэгээд хүүтэйгээ хэрхэн ярих талаар их л бодлоо. тэр орой нь оройтоод ярилцаж чадсангүй. Ээжид нь хэлчихсэн байсан тул ээж нь ярилцсан юм билээ. Өглөө хүү хичээлдээ би ажилдаа яараад бас л ярилцаж амжсангүй.
Тэгсэн үдийн цайны үед багш нь ярьж байна. Танай хүү хүүхдүүд уруу татаад гээд л ахиад л өнөөөхийг ярьлаа. Би за би хүүтэйгээ ярилцая л гэлээ. Мөн их муухай бичиж байгаа тухай ч дуулгаж байна.
Өдрийн цайны цагаар гэрлүүгээ давхилаа. Очтол хүү маань гэрийн даалгавараа хийгээд байж байна. Би ярьлаа за чи яагаад хүүхэд уруу татсан бэ? гэж асуулаа. Тэгсэн Эхлээд Давгаа намайг хамт явъя гээд тэгээд бид хоёр явж байсан чинь Төгөлдөр таараад хамт явсан. Манай хүү хүнд уруу татагдсан болж байна. Тэгээд ПС тоголжээ.
Ерөнхийдөө найзых нь ээж болон багш нь жаахан даваадуулж мэдээлэл өгсөн байна. Яахуу яахуу. Хөвгүүд ийм насан дээрээ ийм л байдаг шүү дээ. Ид үймүүлдэг, өөрийгөө том болсон гэж бодож эхэлдэг нас нь. Уг нь гэрт нь компүүчир байгаа. Даан ч ганцаараа ганц ПС-ээр тоглох мяа байдаг бололтой юм.
Тэгээд би хэллээ. За миний хүү хичээлээсээ ирээд цайгаа уучихаад хичээлээ хийж бай. Тэгээд бас өдөр бүр нэг нүүр хуулан бичлэг хийж бай гэлээ. Хуулан бичлэгт нь зориулаад дэвтэр гаргаад өгчихлөө.
Орой эгчийгээ ирэхээр дүүтэйгээ хамт тоглож бай гэлээ. Ерөнхийдөө битгий гараарай л гэж хэллээ.
Тэгээд эцэст нь аав нь бүтэн сайн өдөр заавал зав гаргаад найз нартай чинь хамт жаахан хол очиж тоглож байя гэж тохирлоо. Таны машинаар найз нартайгаа явах юм уу? гэнээ. Би тиймээ тэгэхдээ чи өмнөх өдрүүдэд нь ярьсандаа байж чадвал шүү дээ гэлээ.
Тэгсэн "ааваа би чаднаа. Маргааш найзууддаа хэлчихэе" гэж байна. Дараа нь бид хоёр гар барьж баталлаа. Миний хүү чадах байхаа. Би ч гэсэн зав гаргана даа.
Миний энэ хувилбар зөв байсан эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Тэгэхдээ би бол дотроо зөв гэж бодож байгаа.
Германчууд асар өндөр татвар төлөхдөө дотроо ингэж боддог юм гэсэн. "Би энэ татварыг төлснөөр миний хүүтэй адил нэг хүүхдийг нийгмийн иргэн болгож зөв хүмүүжүүлэхэд нь хандив өргөж байгаа. Хэрэв би энэ мөнгийг өгөхгүй бол тэр хүү том болоод миний том болгож өсөгсөн хүүг маань алчихаж ч болно."
Үүнтэй адилаар би ганц хүүтэйгээ ажиллаад миний хүү ангийн найз нөхөдгүй, бусадтай харьцадгүй нэгэн болчихно шүү дээ. Тиймээс би түүнийг найз нартай нь хамт байлгаж тэдэнтэй нь хамт хүмүүжүүлэх гэсэн юм. Банди нар бөөндөө бужигнаж л байг.
Миний хүү удмынхаа нэрийг өндөрт өргөсөн сайн залуу болно гэдэгт итгэлтэй байна
No comments:
Post a Comment