Tuesday, March 29, 2011

БИДНИЙ ТАРЬСАН УРШИГ САНСРААС Ч ХАРАГДДАГ

Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой болж байна. Ойн баярт ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков нарын сансрын нисэгчид ирж оролцож байгаа юм.


“Союз-39“ хөлгийн дарга, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хамтран нисэгч В.А.Жанибековтой цөөн хором ярилцлаа.
- Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
- Миний хувьд хөвгүүдийн л нэгэн адил ном унших, зураг зурах, гэрэл зураг авах, техник, спорт гээд юм юм л оролдож сонирхдог байлаа. Багадаа зураг зурах дуртай байсан бол жаахан томроод ирэхээрээ гэрэл зураг сонирхдог болсон. Би 9 настай байхдаа өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай болсон байсан. Тэрнээс хойш насан туршдаа гэрэл зургийн аппаратаас салаагүй явна. Би бас хүндийн өргөлтөөр хичээллэж байлаа. Туйвангаа өргөвөл ялдаг, өргөж чадахгүй бол ялагддаг. Ингээд л болоо. Хэний ч нүүрийг цохихгүй, хэнийг ч гэмтээх хэрэггүй, сайхан спорт. Ахлах ангид ороод ирэхээрээ радио сонирхогчдын эгнээнд орж, одон орон сонирхож, телескоп хүртэл хийж байлаа. Сүүлдээ сансарт нисэхийг ч мөрөөддөг болсон.

Thursday, March 24, 2011

Японы ард тvмэнд хандив өргөв.

Гамшигт өртөөд байгаа Японы ард тvмэнд хандив өргөх хөдөлгөөн vргэлжилсээр байна. МУИС /26 сая төгрөг/, МVОНРТ /8 сая төгрөг /, МХЕГ /36 сая төгрөг/ Багануур ХК /20 сая төгрөг /, УБЦТС ХК /24 сая төгрөг/-ийн хандив өргөснөө өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод хvлээлгэн өглөө.
2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Япон улсад хvчтэй газар хөдлөлт болж олон хvний амь нас эрсэдсэн, олон хот суурин сvйрч vгvй болсон. Энэ явдал болсноос хойш хоёр цагийн дараанаас эхэн Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар ард тvмэндээ хандаж Японы ард тvмэнд туслах дэмжих уриалгыг гаргасныг дэмжиж хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар 700 орчим байгууллага 2 тэрбум орчим төгрөгийг Японы ард тvмэнд хандивлаад байна. Vvний зэрэгцээ ноосон хөнжил, дулаан хувцас, бээлий зэрэг хандивын барааг илгээгээд байгаа юм.

Saturday, March 19, 2011

Испаний алдарт зураач, романтизмын сод төлөөлөгчдийн нэг Франциско Хосе де Гойя


Испаний алдарт зураач, романтизмын сод төлөөлөгчдийн нэг Франциско Хосе де Гойя 1746 оны гуравдугаар сарын 30-нд Испаний Фуэндетодос гэдэг жижиг тосгонд төржээ. 


Улмаар 1760 онд тэдний гэр бүл Сарагос тосгон руу нүүж бяцхан хүү Лусана-и-Мартинесын урланд шавь орсон байна. Гэвч хэдэн жилийн дараа сахилгагүй зураач маань зодоонд оролцож эвгүй байдалд орсноор Сарагосоос зугтаж 1766 онд Мадрид хотод нүүж иржээ. Сохорсон биш завшив гэдэгчлэн энд ирсэн хойноо Гойя ордны зураачдын бүтээлүүдтэй танилцсанаар өөрийн бүтээлээ илүү боловсронгуй болгож, Мадридын уран зургийн академид элсэн орох найдлага өвөртлөн академийн зургийн уралдаанд оролцжээ. Харамсалтай нь амжилт олоогүй тул Итали руу нүүжээ. Үргэлж л адал явдалд өртөж явдаг Гойя энд байхдаа ч мөн эвгүй байдалд орсон нь шөнө дунд эмэгтэйчүүдийн сүмээс найз бүсгүйгээ хулгайлах гэж оролдож байгаад баригдсанаар Римыг орхих болов.

Thursday, March 17, 2011

Монгол инженерүүд 4-5 сая еврогийн үнэтэй машин үйлдвэрлэжээ

Монголын инженерүүдийн улсын анхдугаар чуулган өнөөдөр болохтой холбогдуулан Монгол инженерийн шилдэг шийдэлтэй бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд ШУТИС, МУИС, УБТЗ-ын Төв засварын газар, "Цахилгаан тээвэр" ХК, "Мон химо" ХХК, "Вуудмэн" ХХК, "Фено хийц" ХХК, Ой модны сургалт судлалын хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг 24 байгууллага оролцож инженерийн шилдэг шийдэл бүхий 60 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлж байна.
Монгол инженерүүд 4-5 сая еврогийн үнэтэй машин үйлдвэрлэжээ

Wednesday, March 16, 2011

Жижиг дунд бизнес эрхэлэгчидэд зориулсан маркетингийн зөвлөмөж

Хэрэв та жижиг дунд бизнес эрхлэгч бол магадгүй та өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа хангалттай цаг зав зарцуулж чаддагүй байх. Олон жижиг дунд бизнес эрхэлэгчид өөрсдийн бизнесийн давуу тал боломжуудыг бусдад таниулж чаддаггүй. Эдгээр бүх боломж давуу талыг та бага зардлаар таниулж чадах маркетингийн зарим аргууд байдаг. Эдгээр маркетингийн аргуудыг та ашигласнааар өөрийн бизнесийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу талыг хэрэглэгчидэд таниулж зах зээлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд хэд хэдэн аргууд байдаг.

1. Бизнес карт: Таны бизнес карт ямар ч хэлбэртэй ямар ч загвартай байж болно. \Нэрийн хуудас, танилцуулах материал, зарлалын хуудас гэх мэт\ Хамгийн гол та өөрийн бизнес картандаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ давуу талыг сурталчилсан байх ёстой. Зарим бизнес картууд нь өөсдийн вэб хуудсаа тэр чигээр нь жижигрүүлсэн загвартай байдаг бол зарим нь өөрсдийн талаарх бүрэн мэдээлэл, юу хийдэг гэх мэт цөөхөн бөгөөд эмх цэгцтэй байдлаар хийсэн байдаг байна. Магадгүй таны бизнес картанд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хөнглөлтэй хүртэх эрхийн бичиг байсан ч болно. Эрхийн бичигтэй бизнес картын хамгийн том давуу тал нь хэрэглэгчид өөрсдийн биедээ байнга авч явч таны бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад байнга сурталчилах боломжтой болох юм. Хамгийн гол өөрийн бинесийн картанд агуулах мэдээлэл мөн тэдгээрийн хүнд харагдах байдал гэх мэт зүйлсийг маш сайн бодож хийх ёстой.

Гурвалсан үйлчилгээ Монголд анх удаа Юнивишн компани албан ёсны нээлтээ хийлээ

Мэдээлэл, технологи хурдацтай бус, бүр үсрэнгүй хөгжиж байна. Үүнийг дагаад шинэ зууны хүн төрөлхтөн, дэлхий даяараа ухаалаг бөгөөд эко технологийг эрэлхийлж, өдөр тутмын амьдралдаа асар хурдтай нэвтрүүлж байгаа билээ. Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Юнитель” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юнивишн” компани албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэхэд бэлэн боллоо.
Гурвалсан үйлчилгээ Монголд анх удаа Юнивишн компани албан ёсны нээлтээ хийлээ

Газар хөдлөлтөд өртөж нас барсан хүний тоо 3300-д хүрчээ

2011-03-16 18:49:04

Японы NHK-гээс нэвтрүүлсэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 21.00 цагийн мэдээллээр газар хөдлөлтөд өртөж нас барсан хүний тоо 3300-д хүрч, 10000 гаруй хүн сураггүй алга болоод байна.

Мияаги мужид 1619 хүн нас барсан нь тогтоод байгаа бөгөөд 10000 хүртэл өсч болзошгүй гэж тус мужийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Дүрвэгсэдийн тоо 300.000-д хүрчээ. Иватэ мужид 1193 хүн амиа алдаж, 3318 хүн сураггүй алга болжээ. Гэвч сураггүй алга болсон хүнийнхээ тоог бүрэн тогтоож амжаагүй байна. Фүкүшима мужид 506 хүн амь үрэгдэж, 2200 хүн сураггүй алга болоод байна.

Tuesday, March 15, 2011

Токиогоос 400 км-ийн зайд зvvн хойд нутгаар 8.9 баллын хvчтэй газар хөдлөлтийн улмаас цунами боллоо

Газар хөдлөлт Токио хотод одоо ч чичиргээ нь мэдрэгдсээр байгаа юм байна. Токиогийн телевизvvдээр анхааруулгын мэдээ цаг бvр явагдсаар байна. Одоогоор Токио хотод vvрэн телефон болон гэрэл цахилгаан, дулаан тасарчээ. 2011-03-11 16:26:07
Гал усны аюултай байдалд байна. Аврах ажиллагаа явагдаж байна. Токио болон бусад муж, хотуудаар манай улсын 5300-аад иргэн байдаг болохыг Монгол улсын гадаад харилцааны яам мэдээллээ.

Tuesday, March 8, 2011

Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 дахь жилийн ой тохиож байна.
Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе


Юун түрүүнд энэхүү баярын талаар та бүхэнд товч танилцуулъя.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.

Saturday, March 5, 2011

Panorama


Ерөнхийдөө панорама зургыг хэд хэдэн янзаар үүсгэж болдгоос өнөөгийн дижитал үед тодорхой тооны зургууд аваад түүнийгээ нийлүүлж (photomerge) хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэхэд хялбараас гадна маш өндөр чанартай гарах боломжтой билээ.

Ерөнхийдөө Панорама зураг авах явцыг 2 ангилна.

Wednesday, March 2, 2011

Хэрхэн блог нээх вэ?

Нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр блог бичих талаар өөрийнхөө бодлоор бяцхан зөвөлгөө өгье.Мэдээж би гэдэг хүн анх блог хэрхэн нээж байсан мөн над шиг хүндрэл учирсан хүмүүс зөндөө байгааг үндэслэн өөрийнхөө жишээн дээр тайлбарлаад явья.