Монголын инженерүүдийн улсын анхдугаар чуулган өнөөдөр болохтой холбогдуулан Монгол инженерийн шилдэг шийдэлтэй бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд ШУТИС, МУИС, УБТЗ-ын Төв засварын газар, "Цахилгаан тээвэр" ХК, "Мон химо" ХХК, "Вуудмэн" ХХК, "Фено хийц" ХХК, Ой модны сургалт судлалын хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг 24 байгууллага оролцож инженерийн шилдэг шийдэл бүхий 60 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлж байна.
Тэнд цугласан инженерүүд Монгол Улсаас нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой гэдгээ нээлтийн үеэр дуу нэгтэйгээр хэлж байлаа. Тэдний бүтээлүүдээс нэгийг нь онцлон танилцуулъя.
"Төмөр зам элсэнд хучигдлаа. Олон улсын галт тэрэг саатлаа. 100 гаруй хүнийг цэвэрлэгээнд дайчиллаа" гэх мэдээлэл хэдхэн жилийн өмнө хэвлэлийн хуудаснаас салдаггүй байжээ. Ялангуяа говийн нутгаар дайран өнгөрдөг төмөр замын хувьд элсэн бүрхүүл буюу "Араб зовлон" гээчид байнга өртдөг байж.
Энэ асуудлыг аль 1980-аад оноос эхлэн ярьж, 2000 оныг хүртэлх хугацаанд шийдэх гэж олон удаа оролдсон ч үр дүнд хүрч чадаагүй байна. Мэдээж төмөр замыг элс дарах нь галт тэргийг замаас гаргах, хөдөлгөөнийг саатуулах, бүр цаашилбал осол аваар гарах ихээхэн эрсдлийг дагуулж байдаг. Харин тэрхүү элсийг гар аргаар цэвэрлэх нь хөрөнгө хүч, зардал, цаг хугацаа ихээр шаардсан арга байжээ. Тиймээс УБТЗ-ын Төв засварын газрын инженерүүд элс цэвэрлэгч буюу "ЭЦМ-01" машиныг 2007 онд, "ЭЦМ-02" машиныг 2009 онд бүтээсэн бөгөөд тэдгээр нь өнөөг хүртэл амжилттай ажиллаж байгаа аж.
Элс цэвэрлэгч машин бүтээгчдийн ярьж буйгаар уг машин нь 100-220 хүний нэг цагт хийх ажлыг мөн хугацаанд гүйцэтгэх чадвартай аж. Мөн гараар элс цэвэрлэхэд цагт 330 мянган төгрөгийн зардал гаргадаг байсан бол үүнийг бууруулж, 100 мянган төгрөгөөр болгож чаджээ.
Цаашдаа Монгол Улсын газрын зурагт босоо, хөндлөн татсан төмөр зам олноороо тэмдэглэгдэх нь тодорхой болсон. Тэдний нэг нь хоёр жилийн хугацаанд баригдах Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн төмөр зам. Уг төмөр зам 1100 км үргэлжлэх бөгөөд Монгол орны хамгийн их элстэй бүс нутгуудыг дайран өнгөрөх юм. Тиймээс цаашид Монгол инженерүүдийн бүтээсэн уг элс цэвэрлэгч илүү их хэрэг болох нь тодорхой.
Элс цэвэрлэгч машиныг бүтээсэн УБТЗ-ын Төв засварын газрын хамт олны дундаас ерөнхий технологич Э.Батбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Нэлээд бүтээлч техник санагдлаа. Бүтсэн түүхээс нь танилцуулаач?
-Манай ахмад төмөр замчдын ярьж байснаар анх төмөр зам ашиглаж эхэлснээс эхлээд л элс төмөр замыг хучих түвэгтэй асуудалтай тулгараад байсан юм билээ. Тэгээд үүнийгээ хүчирхэг техникээр шийдэхгүй бол хүрз барьсан хүмүүсээр цэвэрлүүлэх нь оновчгүй юм байна гэсэн шийдэлд хүрээд байсан юм билээ. Олон жилийн турш ийм техниктэй болохыг эрмэлзэж байсан гэдэг. Нэг хэсэг бүр цас цэвэрлэдэг машинаар хүртэл төмөр замын элсийг зайлуулах гэж оролдож үзсэн гэсэн.

-Гадны орнуудад ийм бэрхшээл тулгардаг л байлгүй. Тэр орнуудаас авчихаж болоогүй юм байх даа?
-Гаднаас авна гэхээр их үнэтэй байсан. Яахав, бид энэ машинаа үйлдвэрлэхээсээ өмнө гаднаас оруулж ирэх талаар судалж үзсэн л дээ. Бараг ийм техник байдаггүй юм билээ. Арабын нэг орны захиалгаар Австрид үйлдвэрлэсэн элс цэвэрлэгч машиныг судалж үзэхэд 0-2 км цагийн хурдтай гээд их удаан элс арилгадаг техник байсан. Үнэ нь 4-5 сая евро. Ийм их мөнгийг манайх гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс төмөр замын инженерүүддээ энэ техникийг бүтээхийг санал болгосон юм.

-Бүх эд ангийг нь өөрсдөө угсарсан уу?
-Бид энэ техникийг бүтээхдээ зам арчлалтын машины рамыг ашигласнаас биш бусад деталь болгоныг нь өөрсдөө хийсэн.
-Бид энэ техникийг бүтээхдээ зам арчлалтын машины рамыг ашигласнаас биш бусад деталь болгоныг нь өөрсдөө хийсэн.
-Инженер хүний хувьд энэхүү бүтээлдээ ямар дүн тавьдаг вэ?
-Ажиллаж эхэлснээсээ хойш тун цөөхөн удаа эвдэрсэн. Ер нь элс цэвэрлэгч дотроо хамгийн сайн нь болсон болов уу. Түрүүн хэлсэн шүү дээ. Арабын тэр их элсэн цөлд цагт 0.2-хон км зам цэвэрлэдэг машин ажиллаж байна шүү дээ. Харин манай техник харьцангуй хурдан. Цагт нэг километр зам цэвэрлэж байна. Ер нь инженер хүмүүс дуурайх биш хийж чадахгүй юмыг зохион бүтээж байвал жинхэнэ зохион бүтээгч инженер. Нүдэнд харагдахгүй л болохоос Монгол инженерүүд аливааг бүтээж байгаа шүү дээ.

Т.Есөн-Эрдэнэ
No comments:
Post a Comment