2011-03-16 18:49:04
Японы NHK-гээс нэвтрүүлсэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 21.00 цагийн мэдээллээр газар хөдлөлтөд өртөж нас барсан хүний тоо 3300-д хүрч, 10000 гаруй хүн сураггүй алга болоод байна.
Мияаги мужид 1619 хүн нас барсан нь тогтоод байгаа бөгөөд 10000 хүртэл өсч болзошгүй гэж тус мужийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Дүрвэгсэдийн тоо 300.000-д хүрчээ. Иватэ мужид 1193 хүн амиа алдаж, 3318 хүн сураггүй алга болжээ. Гэвч сураггүй алга болсон хүнийнхээ тоог бүрэн тогтоож амжаагүй байна. Фүкүшима мужид 506 хүн амь үрэгдэж, 2200 хүн сураггүй алга болоод байна.
No comments:
Post a Comment