Wednesday, October 5, 2011

Сэтгэл түгшилт гэж юу вэ?





Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь, сэтгэл зүйн хариу урвал юм. Оюутан сурагчид шалгалт шүүлэгт орохын өмнө, дарга удирдах ажилтан ажилчдыг дуудах, шинэ хамт олны дунд ороход эсвэл айдас хүрмээр зүйлээс шалтгаалан тайван биш болох, яах бол гэж түгших , айх, зүрх дэлсэх, чичрэх, шээс ойр ойрхон хүрэх, хүйтэн хөлс гарах зэргийг хэвийн сэтгэл түгшилт гэдэг.

Түгшүүр үүсгэж буй асуудлыг зохистой шийдвэрлэсний дараа дээрх шинжүүд арилж үгүй болно. Харин хүний айж, сэтгэл түгшмээргүй энгийн яльгүй зүйлд сэтгэл байн байн түгшиж, аймааргүй зүйлээс хэт их айж, хар аяндаа сэтгэл хий зовниж дээрх зовиураас шалтгаалан тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааны болон зан үйлд саад бэрхшээл учруулахыг сэтгэл түгших эмгэг гэдэг, Сэттэл түгших эмгэг бол элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой.


Түгээмэл сэтгэл түгшилт
Түгээмэл сэтгэл түгшилт нь айдастай холбоогүй харин ирээдүйд буй болж болох энгийн үйл явдлын тухай урьдчилан санаа зовж, аяндаа зөнгөөрөө хэт болгоомжлон сэтгэл зовнихыг хэлнэ. Жишээлбэл: Ганцаараа зам хөндлөн гарахаас айх, хичээл дээр ангийнхныхаа өмнө асуугдах, самбарын өмнө гарах, гуанзанд хооллохоосоо айх, хүүхдээ гэртээ ирэхгүй удахаар осолд орчих вий, хүнд дээрэмдүүлчих вий гэж санаа зовох гэх мэт.

Нийгмийн айдас
Нийгмийн тодорхой нөхцөл байдалд янз бүрийн хүмүүстэй харьцах явцад өөрийн эрхгүй айдас төрөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдалд хүмүүстэй нүүр тулан харьцах, олон хүний дунд эвгүй байдалд орчих вий гэсэн айдас юм.

Айдас үүсгэх нөхцөл байдлууд
Нүүр улайхаас айх айдас
Хөлрөхөөс айх айдас
Олон хүний өмнө үг хэлэхээс айх айдас
Хүнээс айх айдас
Гадны хүмүүстэй хамт хоол идэхээс айх айдас
Бусдын өмнө юм бичихээс айх айдас
Зурагт, радио, сэтгүүлчид ярилцлага өгөхөөс айх айдас гэх мэт.

Талбайн айдас
Ердийн нөхцөлд хүний айдас хүрмээргүй талбай, гудамж олон хүн цугладаг газраар явахад өөрийн эрхгүй хар аяндаа айдас төрөхийг талбайн айдас гэнэ. Өөрөөр хэлбэл дэлгүүр, үзвэрийн газар, захаар ганцаараа явах, зам хөндлөн гарах, автобус, онгоц, галт тэрэг, машинаар явах, өргөн гудамж талбайгаар ганцаараа явахад аяндаа айдас төрнө гэсэн үг.

Айдас түгшүүр дээд цэгтээ хүрсэн үед байгаа газраасаа зугтан холдох хэлбэрээр сандралд орно. Гэнэтийн санамсаргүй хүчтэй айдаст өртөхийг сандрал /паник/ гэнэ. Энэ байдал дээрх газруудаар явах, зорчиход дахин давтан тохиолдоно.

Ямар эмчилгээ туслаж болох вэ?
Сэтгэл түгшилтийн үед амьсгалын дасгал хийх нь биемахбодын зовиуруудыг бууруулан булчинг суллан тайвшруулдаг.

3 секупдын турш удаанаар амьсгал авах,
3 секундын турш удаанаар амьсгал гаргах
Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турги амьсгал түгжих

Амьсгалын дасгалыг өдөр бүр 10 минутаас дээш хугацаагаар тогтмол хийж, би бүрэн тайвширлаа гэж өөрийгөө ятгах.

Сэтгэл түгшилтийг бууруулах өөр нэг үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Бясалгал болон биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь сэтгэл түгшилтийг бууруулахад чухал нөлөөтэй.

Хаана хандах вэ?
Та дээрх арга хэмжээг аваад үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд өрхийн болон мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Сэтгэл түгшилтийг илрүүлэх асуулга
I. Сэтгэл түгшүүрлэн зовниж айдас төрдөг үү? Тийм Үгүй
II. Олон зүйлийн тухай бодож сэтгэлээ зовоодог уу? Тийм Үгүй
Хэрэв аль нэг шинж нь байвал цааш нь үргэлжлүүлнэ.
1.Сэтгэл зовоох, түгшүүр торүүлэх тодорхой зүйл байдаг уу? Тийм Үгүй
2.Тодорхой шалтгаангүйгээр гэнэт айдас, түгшүүр төрдөг үү? Тийм Үгүй
Дараах шинжүүд илэрдэг үү?
Үхэхээс айх   Тийм Үгүй
зүрх дэлсэх   Тийм Үгүй
хөлрөх   Тийм Үгүй
чичрэх   Тийм Үгүй
цээжээр өвдөх   Тийм Үгүй
амьсгал олшрох, бачуурах   Тийм Үгүй
толгой эргэх, өвдөх   Тийм Үгүй
ходоод орчим өвдөх   Тийм Үгүй
бие, орчноо бодит бусаар мэдрэх   Тийм Үгүй
дотор муухайрах   Тийм Үгүй
шээс ойр ойрхон хүрэх   Тийм Үгүй

3. Өөрийн чинь сайн мэдэх газар ганцааранг чинь үлдээх, ганцаараа машин, галт тэрэг, онгоцоор аялах, олон нийтийн газар олон хүний дунд ороход айдас түгшүүр төрдөг үү? Тийм Үгүй

4. Бусад хүмүүстэй нүүр тулан ярилцах, танихгүй хүмүүстэй хоол идэх, олон хүний өмнө үг хэлэх, бусдын өмнө нүүр улайчих вий гэж айж түгшдэг үү? Тийм Үгүй

A. I эсвэл II -г "Тийм" 2, 3, 4-р асуултыг "Үгүй' гэвэл Түгээмэл сэтгэл түгших эмгэг
Б. 1 ба 2 нь тийм бол Сандрах эмгэг
B. 1 ба 3 нь тийм бол Талбайн айдас
Г. 1 ба 4 нь тийм бол Нийгмийн айдас гэж үзнэ

No comments:

Post a Comment