Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Энэ л үедээ бид хайрлаж дурлаж, бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж, амьдралын бал бурмыг амталдаг. Мөн сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө бид багагүй тэвчээр гарган үе тэнгийн найз нөхөд чинь баардаж, дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгох хэрэгтэй.
Ингэж хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй.
Өөрийнхөө сайхан ирээдүйнхээ төлөө өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авчирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгүй л яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд ч захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.